Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Нэгдсэн хэлэлцүүлэг “Парламентын ардчилал” сэдвийн хүрээнд үргэлжилж байна

2023-2-14
0
ЖИРГЭХ

Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт “Парламентын ардчилал” сэдвийн /2023.02.14/ нэгдсэн хэлэлцүүлэг үргэлжиллээ. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд удирдан явуулсан юм.

Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж илтгэл тавилаа. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнгийн талаарх танилцуулгад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 19 зүйл, 36 заалттай бөгөөд Үндсэн хуулийн 28.5 хувийг нь хөндсөн гэдгийг дурдаж байлаа.

Тэрбээр, энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 30 орчим хууль батлагдахаар тусгагасан ч бүрэн шинэчлэх хугацааг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тогтоож мөрддөг суурь зарчимтай. Ингэж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж, иргэд, ард түмний амьдралд ач тусаа өгдөг. Гэтэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан хуулиудын тал  хувь нь л батлагдсан байна. Энэ бүхнийг хэлж байгаагийн учир нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шүүмжлэх гэдэг утгаараа биш үр дүнг нь, хүсэн хүлээж байгаа тэрхүү нөхцөл байдлыг цаашид яаж хангах ёстой вэ гэдэгт санал бодлоо хуваалцаж байгаагаа илтгэгч онцолсон.  

 

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төлөвлөсөн боловч оруулж чадаагүй асуудлыг зайлшгүй хийх шаардлагатай. Тухайлбал, бидний нэг ололт нь  Засгийн газрын бие даасан байдлыг хангах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх чиглэлийг тусгаж, ингэснээр гүйцэтгэх засаглалын зарчмыг хэрэгжүүлсэн болов ч үүнийг бусадтай нь уялдуулж чадаагүй гэж байлаа.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг дэмжих эсэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулахыг л зөвшөөрч, Зургадугаар бүлгээрээ тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийг халах, шинэ Үндсэн хууль батлах харилцааг зохицуулаагүй тул төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмын үүднээс УИХ шинэ Үндсэн хуулийг шинэчлэн найруулах буюу шинээр батлах, халах нь одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулийн дэглэмээс гадуур зүйл хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

 

Тэрбээр, Үндсэн хуульд нэг дор олон зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн зохицуулалтыг хавсралт хуулиар нягт нямбай, нарийн хийхгүй бол бэрхшээл дагуулж, хэрэгжилт нь удааширч, зорьсон үр дүндээ хүрч чаддаггүй байдлыг 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс харагдаж байгааг онцлон тэмдэглэв.

 

Түүнчлэн иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх асуудлын хүрээнд ярихдаа, парламентын төлөөлөх чадавх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх нь чухал үзүүлэлт болдог. Парламентын төлөөллийн чадавх нь сайн байвал Үндсэн хуульд туссан төлөөллийн ардчилал бэхжинэ. Монгол Улсын хүн ам 1992 онд 2 сая 154 мянга байсан бол өнөөдөр 3 сая 500 мянгад дөхөж байна. Иймд Үндсэн хуулийн үзэл санаагаа батжуулж, УИХ-ын гишүүдийн тоог 30 мянган хүн амаас нэг байхаар буюу 120 болгож, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцүүлэг Үндсэн хууль судлаач, эрх зүйн магистр (LLM) Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбатын илтгэлээр үргэлжиллээ.

 

Тэрбээр илтгэлдээ, Үндсэн хуулийг шинэчилсэн найруулгад  хоёр янзын тайлбар байна. Нэгдүгээрт нь шинэ Үндсэн хуулийг батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн хоёр янзын тайлбар байдгийг тодотгоод өнөөдрийн байдлаар бид Үндсэн хуулийн нийт заалтын 35 хувийг огт хөндөөгүй, парламентын засаглал, ардчилсан нийгмээс ухраагүй тул шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй гэдгийг тэмдэглэв.   

Монгол Улсын түүхээс үзэхэд үндсэндээ дөрвөн Үндсэн хуулийг сүүлийн зуун жилийн турш хэрэгжүүлсэн байна. 1924 оны Үндсэн хууль 16 жил, 1940 оны Үндсэн хууль 20 жил үйлчилж, 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бол 1960 оны Үндсэн хууль 31 жил үйлчилэхдээ 18 удаа нэмэлт, өөрчлөлт орсон, 1990 оны Үндсэн хууль 31 дэх жилдээ үйлчилж, гурван удаа өөрчлөлт орсныг тэмдэглээд өнөөгийн Үндсэн хууль нь Монгол Улсад хамгийн урт удаан, тогтвортой үйлчилж байна.  Үүнийг  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тооноос харж болно гэж байлаа.

Мөн тэрбээр, улс төрийн намын хөрөнгө оруулалт хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалтыг олон нийтийн хяналттай болгох асуултыг хөндлөө.

Өнөөдрийг хүртэл бид улс төрд эргэлдэж байгаа мөнгийг баталгаатай хянаж чадахгүй байгаа. Дээрээс нь ашигт нийцтэй болоод оновчтой механизмыг бий болж чадаагүй байгааг дурдаад улс төрийн намын санхүүжилт, улс төрийн санхүүжилт гэдэг нь ардчиллыг санхүүжүүлж байгаа чухал үйл явц юм. Тийм учраас намын тухай зохицуулалтыг 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан.

Өөрөөр хэлбэл, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байх ёстой гэж үзэж Үндсэн хуулиараа шаардлага тавьсан. Мөн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, улмаар төрийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэсэн. Энэ хууль одоо болтол батлагдаагүй байгааг дурдлаа.

Дараа нь сэдвийн хүрээнд хэсгийн хэлэлцүүлэг  болох бөгөөд үргэлжлүүлэн нэгдсэн хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт, хариулт явуулж байна.
Оролцогчдын асуултад Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач О.Машбат, “Агора” институт судалгааны хүрээлэнгийн захирал, улс төр судлаач Д.Оргил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Гэрэлт-Од, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг  нар хариулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    347 үзсэн
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    332 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    260 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    255 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    248 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    43 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    39 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх