Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Алтны үнэ түүхэн дээд амжилт тогтоов

2024-7-18
0
ЖИРГЭХ

"COMEX" Нью-Йоркийн барааны бирж дээр 2024 оны 7 сарын 17-ны лхагва гарагт алтны үнэ дахин өсч түүхэнд байгаагүй өндөр түвшин буюу 1 унци нь 2488 доллар хүрлээ. “Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй, мөн доллар суларсны улмаас алтны үнэ 2 өдөр дараалан өсч дараалан рекорд тогтоов. Санхүүгийн зах зээлийн оролцогчид ийм байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трампын амь насанд халдах оролдлогод хариу үйлдэл үзүүлэв. Улстөрийн эрсдэл ихэссэнтэй холбоотойгоор ямарваа цочрол донсолгоонд бэлэн байхын тулд хөрөнгө оруулагчид одоо алтыг идэвхтэй худалдан авч байна. Түүнээс гадна олон улсын зах зээл дээр cүүлийн 4 сарын турш доллар суларсан, цаашид ч улам ханш нь суларна гэж хүлээж буй, иймээс дэлхий даяар алтны эрэлт нэмэгджээ” гэж шинжээчид ярилаа. 
Алтыг ялангуяа улс орнуудын Төвбанк идэвхтэй худалдан авч нөөцөлж байна. Дэлхийн олон орны Төвбанк сүүлийн үед үнэт металлаар баталгаажсан фиат мөнгөөс татгалзаж чөлөөлсөн мөнгөөрөө алт авч байгаа аж. 
“Трампын амь насанд халдсан явдал үнэндээ алтны үнэ өсөх триггер болсон. Улстөрийн эрсдэл нэмэгдэж хөрөнгө оруулагчдын ихэнх нь мөнгөө алт болгон хувиргаж эхэлжээ... Алт бол хамгаалалтын актив, түүнийг бас айдсын валют гэж нэрлэдэг. Яагаад гэвэл улстөр донслох бүрд энэ үнэт металл улам их үнэд ордог... АНУ-ын Холбооны нөөцийн сан намар хүүгээ бууруулах байх... Гэвч үүний дараа доллар улам суларч алтны үнэ өсөх магадлалтай. 1 унци алт бүр 2600-2700 доллар болж мэднэ” гэж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн доцент Сергей Суверов мэдэгдлээ.
Дэлхийн алтны зөвлөл (WGC) “Улс орнуудын Төвбанк 2021 онд 450 тонн алт авсан бол 2022 онд 2 дахин их буюу 1082 тонныг худалдаж авчээ. Энэ бол ажиглалтын түүхэнд гараагүй дээд үзүүлэлт. Тэд 2023 онд 1037 тонн алт худалдаж авсан, гэхдээ энэ нь өмнөх 10 жилтэй харьцуулахад бараг 2 дахин их үзүүлэлт юм” хэмээжээ. 
2024 онд хамгийн их алт худалдан авсан орнуудыг нэрлэвэл: Турк, Хятад, Энэтхэг, Польш, Казахстан, Сингапур, Чех, Оман, Киргиз, Орос. Харин Олон улсын валютын сан “Дэлхийн Төвбанкууд нөөцөндөө байгаа доллараа аажмаар багасгаж байна” гэж мэдэгдэв. 
“Ирэх 5 жилд дэлхийн алтан валютын нөөцөнд эзлэх долларын хувь хэмжээ 40-48% эсвэл бүр бага болж буурна гэж манай гарагийн Төвбанкуудын гуравны нэг нь хүлээж байна. Харин Европт энэ үзүүлэлт бүр 10-15% болох шинжтэй. Харьцуулахад, дэлхийн нөөцөд хадгалагдах алтны хэмжээ 17-25% хүрнэ, эсвэл бүр ихэснэ” гэж тоймчид таамаглажээ. 

#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    272 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх