Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа

2024-10-04
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 
Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж,  хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос хойш  жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, 2023 онд 6,000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч,  хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.

Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа. Монгол Улсын Засгийн газраас тавьж буй макро эдийн засгийн зорилт, арга хэмжээ, реформыг хэрэгжүүлэхэд ОУВС дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов. 
Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ. 
Ерөнхий сайдын дэргэд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо ажиллаж буй. Тус хороонд Олон улсын валютын сан болоод Монгол Улстай хамтарч ажилладаг олон улсын байгууллага, донор байгууллагуудыг орж ажиллахыг Ерөнхий сайд урилаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх