Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ярихаасаа хийх нь их С.Эрдэнэтуул

2024-10-07
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед улстөрийн хүрээнд хийхээсээ илүү гоё гоё ярьдаг хүмүүс олон гарч ирээд байгаа. Харин ингэж “попорч” огт харагддаггүй, чимээгүйхэн ажлаа хийдэг, амласнаа биелүүлдэг цөөхөн хүмүүсийн нэг нь Нийлэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Сайхансамбуугийн Эрдэнэтуул.

2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллахдаа дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа энд тэнгүй яриад яваад байсан нь үгүй, харин ажлын тайландаа дурдаад өнгөрч. Гэвч хийсэн ажлынх үр дүн эзнийхээ өмнөөс ярьдаг гэгчээр тухайн үеийн тойргийнх нь сонгогчид болох Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28 дугаар хорооны иргэд түүнийг сэтгэлтэй, зүтгэлтэй төлөөлөгч байсан гэдгийг нь батлан ярих юм билээ.

Сайн үйлсийн аян ч мөн олон удаа зохион байгуулж, гэр оронгүй болсон, ядарсан зовсон хүмүүст тусалсаар ирсэн хэдий ч зарлаад, сайрхаад байсан нь үгүй. Энгийн даруу, ажил хэрэгч ийм нэгэн бүсгүй энэ удаагийн Нийслэлийн ИТХ-д Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт нэр дэвшиж байна.

Түүний 2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаас чухлыг нь тоймлолоо.

ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ ЗАМУУДЫГ ЗАСАЖ САЙЖРУУЛАВ

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний 015 дугаар анги руу өгсдөг замыг засаж сайжруулах ажлыг орон нутгийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтад оруулж шийдвэрлэсэн. Хавар, намартаа шороон зам нь тоос ихтэй, зундаа ус тогтож шалбааг үүсэн, өвлийн цагт халтиргаа ихтэй байдгаас үүдэн явган хүн болон машин явахад хүндрэлтэй байсан энэ замыг зассанаар тус хорооны 1, 2-р хэсгийн 1000 гаруй хүний өдөр бүр зорчдог замын асуудал шийдэгдсэн юм.

Дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 2-р хэсэгт хамаарах “Тэгш хэм” дэлгүүрээс 120 дугаар сургууль хүртэлх замыг тэгшилж засах ажлыг мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд бороо устай үед явган зорчигчид явахад хүндрэлтэй байсан замын асуудал шийдсэн юм.

Дараагийн энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил бол Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг дэх Халамжийн худгаас горхины далан хүртэлх 500 м замын ажил. Тухайн замын ажлыг хийж гүйцэтгэснээр ус шалбааг их тогтдог, явган зорчигч болон машин явахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж чадлаа.

ГҮНИЙ ХУДГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БУЮУ УС ОЙРТОВ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн дээд хэсэг Баянголын аманд гүний худаг гаргахаар төлөвлөсөн хэдий ч тухайн байршил хамгаалалтын бүс учир худаг гаргах боломжгүй байв. Энэхүү шийдэгдэхгүй удаашралтай байсан худгийн байршлыг өөрчлөх шийдвэр гаргаж, Шарын аманд Орон нутгийн сангийн хөрөнгөөр 45 сая төгрөгийн өртөг бүхий гүний худаг гаргаж, иргэдийн ундны усны асуудлыг шийдвэрлэсэн юм.  

Дараагийн гүний худгийн ажил Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1 дүгээр хэсэг дэх 920 дугаар гүний худаг, 20 дугаар хорооны Баяндөхөм хэсэгт гүний худаг, 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг 211 дүгээр цэцэрлэгийн гэр бүлгийн хашаан дахь худгууд юм. Ийнхүү гүний худгийн тоо нэмэгдсэнээр иргэд өвлийн хүйтэн өдрүүдэд ундны усаа авахаар Туул голыг зорих эсвэл ус өгч буй айл хайж явдаг байсан хүндрэлтэй асуудал шийдэгдэж, иргэд гэрийнхээ ойролцоох худгаас усаа авдаг болсон юм.

ХҮҮХДҮҮД ТОГЛОХ, АХМАДУУД САЛХИЛАХ ТОХИЛОГ ОРЧНЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Айлын байрны гаднах тоглоомын талбайд хорхойсон хоргодох бяцхан үрсийг гэртээ ойрхон тоглох газартай, ахмадууд салхилаад тухлаад суух орчинтой болгохсон гэж хичээж ажилласан хугацаа 2016-2020 он.

Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Орон нутгийн сангийн санхүүжилтээр болон өөрийн хөрөнгөөр дараах байршлуудад тоглоомын талбай байгууллаа.

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 5 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт /2018.09.10/

-Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн эцсийн 6 дугаар цэцэрлэг орчмын 350 орчим өрхийн 1300 гаруй хүүхэд хөгшид амарч салхилах талбайгүй байсныг шийдсэн. /2018 он/

-Баянзүрх дүүргийн 28-р хорооны 2,3,5 дугаар хэсэг буюу Хужирбулан орчим тохижилт бүхий талбайгүй байв. Тиймээс хорооны байрны өмнөх 16х11 хэмжээтэй нийтийн эзэмшлийн газрыг тохижуулан хүүхдийн тоглоомын талбай барих ажлыг санаачилж, хэрэгжүүллээ. Үүний үр дүнд хорооны 2,3,5-р хэсгийн 1000 орчим айл өрхийн хүүхэд багачууд тоглох газартай болсон /2018.09.10/.

-Баянзүрх дүүргийн 23-р хороо 3-р хэсэг нийтийн эзэмшлийн талбайд сагсны талбай, чийрэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбайг барьж тохижуулав /2018.09.10/.

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах Наран хороололд тохижилтын ажил хийж, ашиглалтад оруулсан. /2020.10.13/

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын төв хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн талбай, салхилах орчин бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. /2020.09.18/

Баянзүрх дүүргийн 28-р хороо 5-р хэсэг "Жаргалан" дэлгүүрийн урд хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, саравч, явган хүний замыг барьж тохижуулав. / 2018.09.10/

МЯНГА ГАРУЙ СУРАГЧИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ СУРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн 28-р хороо буюу Хужирбуланд байрлах Ерөнхий боловсролын 120-р сургуулийн орох, гарах гарц буюу шат нь хэт өндөр стандартын шаардлага хангахгүй, сурагч, эцэг эхчүүд зорчиход гэмтэж бэртэх эрсдэлтэй байв. Энэ чиглэлээр “Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх заалт буюу барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бөх тогтвортой байх гэсэн заалтын хэрэгжилтийг хангахгүй байна" гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараад байсан юм.

Иймээс тус хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд 1000 гаруй сурагчийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад анхаарч, шат, даланг стандартын дагуу болон засварлав. Үүний зэрэгцээ сургуулийн гадна талбайн ашиглаагүй байсан хэсгийг Сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулав.

Түүнчлэн сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сурагч, асран хамгаалагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор шаардлагатай замуудад тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийлгэх саналыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн 28-р хороо Ерөнхий боловсролын 120-р дунд сургуулийн урд зам буюу "Тэгш хэм" дэлгүүр орчимд хурд сааруулагч хийж, шаардлагатай хэсгүүдэд тэмдэг тэмдэглэгээ хийв.

Тус сургуулийн Мэдээлэлзүйн кабинетад 15 ширхэг компьютер гардуулан өгч, мэдээллийн технологийн хичээл явагдах орчныг сайжрууллаа.

Мөн Баянзүрх дүүргийн 88-р сургуулийн багш нарын өрөө, спорт заалыг тохижуулав.

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУДЫН СУРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ

НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан хугацаандаа цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, бяцхан хүүхдүүдийн сурах орчны тохижилтыг сайжруулахыг зорьж ажилласан.  

- Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 120 хүүхэд хүлээн авах чадалтай 211-р цэцэрлэгийг ашиглалтад оруулав. Цэцэрлэгийн дотор тохижилт болох зөөлөн эдлэл, хивс хивсэнцэр, болоод бусад зүйлсийг авах 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Тус цэцэрлэгийн гадна, дотно талыг иж бүрэн камержуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн.

 -211-р цэцэрлэгийн дэргэдэх гэр бүлгийн 5 гэрийн халаалтыг шинэчилж, орчин үеийн цахилгаанаар халдаг шалны халаалт суурилуулав.

- Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах 200-р цэцэрлэг, 23-р хорооны 211-р цэцэрлэгийн гэр цэцэрлэг салбарыг иж бүрэн камержуулах ажлын санхүүжилтийг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв.

-Баянзүрх дүүргийн 23-р хороо 6-р цэцэрлэгийн дээвэр, сантехникийн засварт 80 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, 2017 оны 9-р сарын 18-ны өдөр улсын комиссын дүгнэлт гарч байнгын ашиглалтад орууллаа.

-Баянзүрх дүүргийн 28-р хороо 203-р цэцэрлэгийн гадна цэвэрлэх байгууламжийн ажилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөг суулгаж, 2017 оны 9-р сард ашиглалтад хүлээлгэн өгсөн.

ГЭРЭЛТЭЙ ГУДАМЖ АЙДАСГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ

Хотын захын хороодын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгохоор зорсон. Иргэд, хүүхэд багачуудын гэрэлтэй орчинд, айх айдасгүй алхах боломжийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийлээ.  

-БЗД-ийн 20-р хороо Туулын 2.3.10.11.18.19-р гудамж дундах гэрэлтүүлгийн угсралтын ажилд 62 сая төгрөгийг дүүргийн орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдвэрлүүлж, тухайн гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгов.

-БЗД-ийн 20-р хороо төв замаас 85-р сургууль хүртэлх гэрэлтүүлгийг угсралтын ажилд 29 сая төгрөгийг дүүргийн орон нутгийг хөгжүүлэх сангаас шийдэж, 2017 оны наймдугаар сард ашиглалтад оруулав.  

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороолол, Ногоон зоорь, Эмийн ургамал орчмын гадна талбайн гэрэлтүүлэг,

-Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 6-р цэцэрлэгээс 10 байр хүртэлх гадна талбайн гэрэлтүүлэг,

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1, 3-р хэсгийн гэрэлтүүлэггүй гудамжнуудын гэрэлтүүлгийн асуудлуудыг тус тус шийдвэрлэв.

САЙН ҮЙЛСИЙН АЯН БУЮУ ДЭМЖЛЭГ ЭЗНЭЭ ОЛОХ САЙХАН

НИТХ-ын төлөөлөгчийн ажил үүргээ гүйцэтгэхээс гадна сайн үйлсийн аяныг үргэлж өрнүүлсээр ирсэн. Гэхдээ дэмжлэгийг эзнийг нь олж, зөв хүнд нь хүргэх хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Заримаас нь дурдвал Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд оршин суугч иргэн З.Ичинхорлоогийн арваад жил амьдарсан байшин нь шатаж, гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал 2018 онд болж байв. Хөдөлмөрч, хариуцлагатай, амьдралаа өөрийн хүчээр босгосоор ирсэн нэгэн иргэн ийнхүү охин, хүү хоёрынхоо хамт амьдрах газаргүй болсон мэдээг аваад тусламжийн гараа сунган цоо шинэ гэр бэлэглэв.

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11, 20-р хороонд аж төрдөг хаваржилт хүндэрсэн 200 гаруй малчин өрхөд малын тэжээл болон хэрэгцээт хүнсний зүйлийн дэмжлэг үзүүлсэн, нийтийн тээврийн Улаанбаатар смарт картыг Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28-р хорооны 450 хүнд үнэ төлбөргүй олгосон гээд олон ажлууд НИТХ-ын төлөөлөгч болон хувь хүнийхээ хувьд хийв.  

Тойргийнхоо ахмадуудын хүлээн авч уулзаж, саналыг бодлыг сонсох, сурагчдад хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэх гэх мэт ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Баянзүрх дүүргийн 28-р хороонд байрлах Аврах гал унтраах 35 дугаар ангийн алба хаагчдын чөлөөт цагаа өнгөрөөх амралтын өрөөг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгөх ажлыг 2017 онд хийж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Уржигдар 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    326 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    303 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    244 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    244 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    238 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    35 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    32 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх