Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа

2024-10-11
0
ЖИРГЭХ

Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэвхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.

Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг  Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх