Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний чуулган болж байна

2024-10-26
0
ЖИРГЭХ

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.10.26) Бүсчилсэн хөгжлийн Үндэсний чуулганд оролцож байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. 

Чуулганаар бүсийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, төслүүд, хамтын ажиллагаа, бүсийн улирдлага оновчтой зохион байгуулалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх юм. 

Энэхүү чуулганаар, салбар дундын уялдааг хангаж байж бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилтууд биеллээ олно. Жишээ нь: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан “Шинэ Хархорум” хот, “Шинэ Зуунмод” хот байгуулах зорилтуудыг хангахад Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Сангийн яам гэх мэт олон яам, төрийн байгууллагуудын нэгдсэн ойлголт, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдаа шаардлагатай буйг онцлов.

Мөн, Төрийн бүтээмжийн Үндэсний хороогоор дамжуулан салбар дундын уялдааг хангахад шаардлагатай засаглалын реформын санаачилгуудыг эхлүүлэн ажиллаж байна. 2003.05.30-нд хүчин төгөлдөр болсон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиар Бүсийн зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхойлсон. Өнгөрсөн хугацаанд бүсийн зөвлөл нэг хэсэг ажилласан боловч бэхжиж чадаагүй. Одоо энэ зохион байгуулалтыг сэргээж, шинэчилж, орон нутгууд бүс болон нэгдэж, хэлэлцэж, хамтран ажилладаг албан платформ болгон хөгжүүлэх шаардлагатай.

Манай улс шиг нягтаршил бага, хүн ам сийрэг тархан суурьшсан улс хөгжлөө бүсчилсэн хэлбэрээр төлөвлөж, боловсруулж, зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс иргэн, хувийн хэвшил, төр бүх шатандаа нэг ойлголттойгоор нэг зүгт харж миний биш бидний гэх сэтгэлээр хандлагаа өөрчилж хамтарч ажиллахыг уриалж байна. Тэгж чадвал Бүсчилсэн хөгжлийн бодлого хөрсөн дээрээ үр дүнтэй хэрэгжиж, улс эх орон хурдацтай хөгжинө. Бүтээмж, хүртээмж нэмэгдэнэ гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх