Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Дулааны цахилгаан станц 3 тэг зогсолт хийхэд ойрхон байна

2024-10-29
0
ЖИРГЭХ

1976 онд ашиглалтад орсон ч техник, технологийн нэг ч томоохон шинэчлэлийг хийгээгүй Дулааны цахилгаан станц III /ДЦС III/ энэ өвөл тэг зогсолт хийж, цахилгаан дулааныг хэрэглэгчдэдээ нийлүүлэх боломжгүй болсон

Учир нь тус цахилгаан станц нь 24,683.20 мянган төгрөгийн өртгөөр дулаан, цахилгааныг үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7,215.50 мянган төгрөгөөр зардаг аж. Өөрөөр хэлбэл, 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм. Төрөөс цахилгаан, дулааны үнэ тарифыг ийнхүү хүчээр барьж ирснээс болж тус цахилгаан станцын алдагдал өнөөдөр 14 тэрбум төгрөгт хүрч, сүүлийн гурван сарын ажилчдын цалингаа банкнаас зээлэн тавьжээ. Энэ жил эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд цахилгаан, дулааныг үнийг нэмбэл ДЦС III болон бусад станцууд ашигтай биш алдагдалгүй л ажилладаг болно гэдгийг тус станцын ерөнхий инженер Н.Чимэддорж хэллээ.  Өдгөө ТЭЦ III Улаанбаатар хотын дулааны хангамжийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг, 1000 орчим ажилтантай.  

“ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж "Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглуурууд 120 хоног тасралтгүй ажилласан. Энэ нь эрсдэл үүсгэж байна. Бид зуух 60 хоног, турбин 45 хоног болоод урсгал засвар хийх ёстой байдаг. Энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. Энэ өвлийн хувьд эл байдал давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна. 220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 98 хувьтай явж байна. Гэхдээ энэ нь өмнөх онуудтай төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулахад өндөр хувь мэт боловч хийх ажил нь багассан. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөгүйгээс болоод зарим ажлууд хасагдсан. Хэзээ мөдгүй эвдрээд зогсох эрсдэлтэй байгаа" гэсэн юм. 

Тус цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэдэг нэг турбогенератор элэгдэж эвдэрснээс болж задарсан учраас цаашид ажиллах боломжгүй хэмээх улсын байцаагийн дүгнэлт гарчээ.  Нэг зууханд бүтэн засвар хийхэд 10-15 тэрбум орчим төгрөг болох ч жилд 3 тэрбум төгрөгийн засвар хийдэг. Дулааны станц дотор байрлах шугамууд хэзээ ч задарч мэдэх нөхцөл байдал хүрсэн. ТЭЦ III-ын нөхцөл байдал хүндэрсэн, цаашдаа ч улам хүндэрнэ гэдгийг ажилчид нь хэлж байна. ТЭЦ III техник тоног төхөөрөмжийн насжилтаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон ч одоогоор төвийн шугамд холбогдоогүй байгаа мөн дутагдлыг нөхөхгүй өсөн нэмэгдэж буй хэрэглээнд таарах аж. Одоо шинээр ашиглалтад орох барилгуудыг дулаанаар хангах боломжгүй болсон учраас хүлээлтийн байдалтай байгааг мөн албаныхан хэлэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 240 тэрбумын алдагдалтай ажилласан бол энэ онд 270 тэрбумын алдагдалтай ажиллах тооцоолол гарсан байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    252 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    33 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    26 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    26 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх