Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Сайд С.Одонтуяа уриаллаа

2024-12-12
0
ЖИРГЭХ

БЭЛЧЭЭР, МАЛ АЖ АХУЙ БА ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛД ЖЕНДЭРИЙН АСУУДЛЫГ ТУСГАХЫГ  САЙД С.ОДОНТУЯА УРИАЛЛАА 

Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал /Cop16/ үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Жендэрийн  эрх тэгш байдал” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэллээ. 

Уулзалтыг Саудын Арабын Байгаль орчин, Ус, Хөдөө аж ахуйн сайд ноён Абдулрахман Аль-Фадли, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ноён Ибрахим Тиау нар нээлээ. Тус уулзалтыг Финландын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын Элч, хатагтай Таря Халонен даргалав.

 “Урам зориг, Инноваци, Саад бэрхшээл" сэдвээр Гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Маймуна К. Алхалил, Олон улсын байгаль хамгаалах холбооны ерөнхийлөгч Эрхэмсэг Разан Аль Мубарак, Нигерийн Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Эрхэмсэг Имаан Сулайман-Ибрахим болон  газрыг нөхөн сэргээх үйлсэд манлайлагч эмэгтэйчүүд илтгэл тавьлаа. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монгол Улс байгаль орчин, газрын менежментэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ач холбогдлыг өгч, бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж,  хүйсийн ялгаатай өгөгдөл мэдээллийг  цуглуулж, дүн шинжилгээг нарийвчлан хийх ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн, бид боловсролыг өөрчлөлтийн үндэс гэж үзэн, мэдлэг, мэдээлэл түгээх зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан бүх хүйсийн хүмүүсийг байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой дадлыг бий болгох замаар чадавхжуулж, идэвхжүүлэхийг зорьж байна гэлээ.  

Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хүчин чармайлт чухал боловч нь цөлжилт, газрын доройтол, гангын асуудлыг шийдвэрлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын бүх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах санаачилгыг бүрэн дэмжиж байна. 
Жендэрийн эрх тэгш байдал бол зүгээр нэг зорилго биш харин газар нутгийн доройтлоос ангижирч, илүү хүчирхэг орон нутаг, нийгмийг бий болгох чухал түлхүүр юм хэмээн онцоллоо. 

Та бүхний мэдэж байгаачлан, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Бид СОР16 -ийн шийдвэр, ахиц дэвшлийг үргэлжлүүлэхийн тулд "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр ба газар” олон улсын эвсэл байгуулах саналыг дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилга нь жендэрийн эрх тэгш байдал ялангуяа залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд тусгайлан оруулахад чиглэх юм.

Өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын үеэр би “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлэг” байгуулах санаачилгыг гаргасан. Энэхүү бүлэг нь СОР17-ийн үеэр жендэрийн эрх тэгш байдлыг тэргүүлэх чиглэл болгох зорилготой тул Та бүхнийг энэхүү санаачилгад нэгдэхийг уръя. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдлүүдэд тусгахын төлөө Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх