Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй

2024-12-24
0
ЖИРГЭХ

КВОТЫН АСУУДАЛ ХӨНДСӨН НЭГ Ч ЗААЛТ БАЙХГҮЙ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн үзэл баримтлалыг бүрэн ойлгохгүйгээр, иргэдэд буруу мэдээлэл түгээж, зорилттойгоор талцуулан, турхирч байгаад харамсаж байна гээд сэтгүүлчдэд өргөн барьсан хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. 

Тус хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн хууль биш. Хамтарсан Засгийн газрын бүх гишүүн дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл юм. Хуульд дараах заалтыг тусгасан гэж тэрбээр тайлбарлав.

Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООХ,  
Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭХ, Гадаад ажилтны ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСӨВ БАТЛАГДСАНЫ ДАРАА БУЮУ ЖИЛ БҮРИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР ЭЦЭСЛЭН БАТЛАХ;Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэхэд гардаг АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАХ, цахимжилтийг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.

Хуулийн төсөл нь БИЗНЕС ЭРХЛЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр ГАДААД АЖИЛТНЫ КВОТЫГ ЗАСГИЙН ГАЗАР ЖИЛ БҮР ТОГТООХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭВЭЭР БАЙГАА. Тиймээс энэ зохицуулалтыг огт хөндөөгүй. 

Томоохон аж ахуйн нэгжүүд одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бол энэ удаагийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ БАЙГАА ЖИЖИГ, ДУНД АЖ АХУЙ НЭГЖИЙН ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ БАГАСГАХ, дэмжих бодлого болно гэдгийг хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх