Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

2025-1-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа. 
Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. 
Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Мартан онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд  Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан. 
 
Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ. 
Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх