Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”

2025-1-28
0
ЖИРГЭХ

Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”

ОРГИЛМАА   

-Гаднаа “галтай” ч дотор чимээгүй…ажил нүргэлж байна- 



Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байв. Монголын улс төрд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдын орыг залгасан тохиолдол олон. Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр ЗГХЭГ-ын даргын хувиар Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах “гал тогоог” барьж байснаараа онцлогтой. Яагаад онцлогтой вэ гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог, маш их хүлээлттэй гарч ирдэг. Гарч ирээд амлалтаа биелүүлэх гэхээр төсөв, кабинет хоёр байхгүй. Ингээд Аюулгүйн зөвлөлтэй холбоотой зөвлөмжүүд ч юм уу, асуудлуудыг шийдэх, Засгийн газартаа шахалт үзүүлэх, цөөнхтэйгээ нийлж Засгийн газраа бойкотлох ч юм уу, ийм байдлаар асуудлаа шийдэхээс өөр гарцгүй болдог. Ихэнх Ерөнхийлөгчийн хувьд дараагийн сонгуульд ялах нь том асуудал байдаг. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч ард түмэндээ таалагдах ерөнхий рейтингийн төлөө том уралдаан нь Засгийн газраа ч туйлдуулдаг талтай. Яг ийм хүнд нөхцөлд, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнөхөн, тэр тусмаа ковидын хүндрэл, Орос-Украины дайны давхцал дээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар бараг гэнэтхэн томилогдсон. Түүний хувьд түүхэн баяр хөөр гэхээсээ балмагдахуйц гэнэтийн хүнд ачаа үүрүүлсэн өдөр гэж би хувьдаа бодож явдаг юм. 
 

Түүний гарт Гүйцэтгэх засаглалын удирдлагыг атгуулахад олон нийт нижигнэтэл алга ташин хүлээж авсан. Харин өнөөдөр түүн шиг “муу, муухай” хүн алга. Энэ нь түүний чимээгүй гэлдрээгүйтэй, асуудалтай нүүр тулж, сөрөх алхмуудыг зоригтой хийсэнтэй холбоотой үүссэн “хасах оноо” гэж хэлж болно. Зүгээр шүү дээ. Ер нь Монголын улс төрд, олон нийтийн өнөөдрийн уур амьсгалд хүлээн зөвшөөрөгдсөн, огтоос өөгүй тэр Ерөнхий сайд хаана байгаа юм бэ? Энэ чинь өөрөө хагарал, талцлын гол сэдэв, төгсөшгүй асуулт. Гэсэн ч эрхэм Ерөнхий сайд дүүд нэг л үгийг сануулахад “Эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр дандаа зөв байдаг юм. Тодорхойлолтоор. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа тэдэнд “Та нар хэлэлцэж ярьж байгаад шийдвэр гарга” гээд эрхийг нь өгчихсөн. Тиймээс тухайн үедээ тэр шийдвэр нь зөв болоод л явна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүчний харьцаа өөрчлөгдөх ч юм уу, ямар нэг өөрчлөлтийн дараа тэднийг буруу шийдвэр гаргасан байна гээд буруутгана. Ердөө л энэ шүү дээ. Үнэн түүх гэж байдаггүй. Албан ёсны түүх л гэж байдаг юм”. За энэ үгийг хэн гэгч Ерөнхий сайд асан хэлснийг аяндаа сонсох биз. Гэхдээ л сошиалаар хэн намайг юу гэх бол гэхээсээ илүүтэй хийе гэснээ хийчихээд хариуцлагаа хүлээх шиг сайхан зүйл үгүй.

Танхимаа өөрөө сонгосон бол…

Танхимын хувьд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хоёр удаа Засгийн газраа бүрдүүлсэн ч хоёуланг нь дангаараа бүрдүүлж чадсангүй. Орон оронд тархан суугаа Элчин сайд, консулууд нь хүртэл мөн адил. Өөрөөр хэлбэл, “хүний хүмүүс”-тэй хүчлээд, зохицоод ажилласан. “Таарч тохирох нэг хэрэг, тааруулж тохируулах өөр хэрэг” гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Сайд нарын хувьд яг л Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж байгаа аятай “эртний эд өлгийн зүйлс”, “шинэ үзмэртэй” зүйрлэм хачин цуглуулгаар танхимаа бүрдүүлж авсан. Сүүлд УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, томоохон төслүүдээ хөдөлгөх гээд бүр ч хачирхалтай бүтцээр зүтгүүлээд л байна. Үр дүн нь олон нийтэд таашаагдаж байгаа тулдаа л хүн дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй асуудал, ажлын үр дүнг хүлээж суугаа нь яамай даа.

Түүний “солиотой цифрүүд”-ийн цаад утга

Нийгэм, эдийн засгийн хувьд ямар үр дүн авчрав? Тэр давтан хэлэхэд ч амаргүй олон оронтой тоо хэлдэг. Үүгээрээ бүдрэх нь цөөнгүй ч тоо ярихгүйгээр төслөө ярих аргагүй. Гэхдээ нэг гартаа ийм хэмжээний зорилт барьчихаад, нөгөө гараараа төсвийнхний цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмээд байна гээд бодохоор сайн ажиллаад байгаа ч юм шиг. Гол алга ташуулж буй, алга ташуулахаас ч аргагүй хоёр төсөл нь Гашуунсухайт, Ганцмод төмөр замын холболт болон уран олборлох. Энд “Чайна Энержи”, “Орано майнинг САС” хоёр компанийн нэр хамаарч байгаагаас гадна аль улсынх вэ, үүгээрээ юугаар хараат бус байх вэ гэдэг асуудал буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд үүгээрээ Монголын ардчиллыг сахин хамгаалах үүргээ давхар биелүүлчихэж байгаа юм. Яагаад гээч? Ардчилал бол эрх гэхээсээ илүү үүрэг юм. Ардчиллын төлөө иргэд бид сонгуульд санал өгч эрхээ эдэлж байна гэж ярьдгийн цаана ардиллыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа юм.  Тэгвээл Ерөнхий сайд хүний хувьд ардчиллын төлөө юу хийдэг юм бэ? Улс орныхоо газарзүйн байрлал, хөрш зэргэлдээ орнууд, бүс нутагт болон дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлаас харж дүгнээд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангаж ажиллаж байгаа нь түүний “Ардчиллын төлөө” хүлээж буй үүрэг юм. Хараат бус байдлаас зугтах гэж тэрбээр чадлаараа л хичээж байна.

Зээл авах гээд байна гээд л уурлаж байна. Шаардлагатай бол зээл авах хэрэгтэй. Гэхдээ тухайн төслийг хэрэгжүүлж дуусгахад хангалттай хэмжээгээр авах хэрэгтэй. Гол нь ямар нөхцөлтэй авч байна вэ, зээлээ төсөвт дарамт үүсгэхгүйгээр төлж чадах уу гэдэг асуудал бий. Учир нь гадаад худалдаа буюу экспорт, импортын асуудал, төлбөрийн балансын асуудал болоод цааш задраад явдаг. Дараа нь зээлээ юунд зарцуулах вэ, үр өгөөжөө өгөх төсөл чинь байгаа юм уу гэдэгт байгаа юм. Өндөр хөгжилтэй, мөнгөө хэвлэдэг орнуудын хувьд улсын төсвийн болон ДНБ-ий төдөн хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт, эх үүсвэрүүдийг гаргаад авч явна гэдэг тэс өөр. Наанадаж л хөрөнгийн зах зээл нь хөгжсөнөөс эхлээд, хямралд анх удаа орж байгаа биш, туршлагатай гэх мэт маш олон давуу талтай. Манайд тийм бололцоо байхгүй. Энэ байдлаа харах ёстой.

Нялуурахыг мартаж “хүнээ байх” өдрүүд

Дотоод зовлон ба хэл, зүс нэгтэн төдийгүй намынхаа ах нар, найзуудтайгаа зөрчилдөх амаргүй замыг тэр мөс зүсэн туулж яваа. Олон жил үргэлжилсэн газрын наймаагаар хөлжсөн, хүний өөрийн намын том ах нарынхаа хэн ч, хэзээ ч “хүрч”, “харж” байгаагүй “бөгсийг нь ухах” ажлыг тэр хийж эхэлсэн. Энэ бол хувь тавилан шүү, Л.Оюун-Эрдэнэ ээ. “Байдаг л нэг” Ерөнхий сайд байгаагүйнхээ төлөө хожим өөртөө баярлах болно. Ийм үйлийн төлөө хэн ч “Баярлалаа” гэж хэлдэггүй юм. “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны хулгай”, “Боловсролын зээлийн сан” гэхчлэн сүүлийн арав гаруй жилд зах замбараагүй үргэлжилсэн, хэдхэн хүний ноёрхлыг тогтоож орлогыг нэмэгдүүлсэн хуулиас гадуурх орлогын бараг “уурхайнууд” байлаа. Тэмцсэн. Ажилласан. Илрүүлсэн. Харин шүүх тэднийг “ганц шил коньякны мөнгөөр” торгоод явуулах мөчид хааяа бачимдсан нь бий. Гэхдээ тэр хаа хүртэл бачимдаж болох, юу хийхээ мэднэ. Түүний төлөвлөгөөнд хэдийнэ бий болчихсон яваа байх. Ард иргэд бид авлигын эсрэг Л.Оюун-Эрдэнийн юу хийснийг бус харин Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс хаана хүрч хэрэгждэгийг” олон нийтэд харууллаа шүү дээ. Түүнд өгөгдсөн боломж л энэ.
Энэ хүрээд “Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жил”-ийн талаарх бодлоо түр тасадъя. Учир нь, “Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”…түүний түүхэн цаг үе үргэлжилж, цус нь булиглаж, судас нь лугшиж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Уржигдар 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    323 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    280 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    241 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    239 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    233 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    33 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    30 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх