Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч таньдаа баярлалаа” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2025-5-12
0
ЖИРГЭХ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР 4 ДЭХ ЖИЛДЭЭ “СУВИЛАГЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй болон гавьяаны амралтаа авсан сувилахуйн салбарынхан нэгэн дор чууллаа. 

Сувилагч мэргэжилтэн нь эрүүл мэндийн салбарын нийт ажиллах хүчний 15152 (22,2%), үүнээс 6,352 (44,4%) мэргэшсэн сувилагч ажиллаж байна. Мэргэшсэн сувилагчаас хамгийн их нь 956 нь мэс заслаар, хамгийн бага нь харшлын чиглэлээр /7/ ажиллаж байна. Улаанбаатар хотод 53,7% нь ажиллаж байна. 

Засгийн газраас эмч, сувилагчийн зохистой харьцааг ханган тусламж, үйлчилгээнд гардан оролцож байгаа сувилагч мэргэжилтнийг түлхүү бэлтгэх бодлого баримталж тэдний  оролцоог илүүтэй авч үзэх шаардлагатай хэмээн үзэж сувилагч нарыг төрийн зардлаар сургах, орон нутгийн захиалгаар нутагт нь бэлтгэх, байгууллагын захиалгаар туслах сувилагч бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хангайн бүсэд Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн харьяа Cувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулан орон нутагт сувилагч мэргэжилтнийг бэлтгэн чадавхжуулах боломжийг бүрдүүлнэ.

Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр салбарт төдийгүй салбар хооронд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025-2028 оны  цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж цаашид сувилагчаар суралцах лицей ангийг 9-р ангиас нээх, одоогийн суралцаж байгаа оюутныг суралцах хугацаандаа сувилагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад Нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэн ажиллуулах, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сувилагч нарыг гадаад улс оронд сурган дадлагажуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг тусган төлөвлөөд байна.

Сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 2022 онтой харьцуулахад  2024 онд  дунджаар 45 хувь нэмэгдэхийн зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор орон нутгийн нэмэгдлийг зэрэглэл харгалзахгүйгээр суманд 40 хувь, аймаг болон Нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувиар нэмжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх