Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

С.БЯМБАЦОГТ: ШИНЭ СЭРГЭЛТ АГААРЫН ТЭЭВЭРТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2023-3-03
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.01/ боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.

Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж аялал, жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа уул, уурхайгаас хараат бус болгож солонгоруулах зорилт тавьсан.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтын хүрээнд бодлогын хувьд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, 2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд шинээр 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ. Тодруулбал, БНСУ-руу 7 хоногт 44 удаа байсан бол 80 хүртэлх нислэг буюу өдөрт 11 удаа, дан ганц Сөүл рүү биш Бусан, Тэгү, Мёонг гэсэн 4 чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол-Япон улс хооронд нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг, 62, Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 байсныг 30 болгож гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн. Монгол-Турк хооронд 6 байсныг 34, Бээжин хот руу долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.

Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай “Open sky” буюу агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, энэ оны 6 дугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. 2023 онд Австрали улстай “Open Sky” хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Мөн энэ оны эхний хагас жилд багтаан Грек, Унгар, Их Британи улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зорилт тавьж байна. Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэх юм.

Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж, өөрсдөө тохиролцон  сайдаар батлуулж байгааг онцлон хэлье.

 Мөн нислэгийн тийзний үнэ буурч байгаа. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлд МИАТ ТӨХК 1.2 сая, Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр нислэг үйлддэг болсон. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ 2 дахин буурсан. Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож хямд тийз, хүртээмжтэй нислэг, үйлчилгээний чанарт цаашид үр дүн гаргахад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхаарч байна. Ингэснээр жилдээ 3 сая зорчигч тээвэрлэх боломж бий болгосон.

Орон нутгийн нислэг өнөөдөр гурван чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ оны эхний хагаст дотоодын нислэгийг сэргээх талаар Засгийн газраас дорвитой шийдвэр гаргана. Манай улсад ирэх жуулчид алслагдсан аймгууд руу нисэх боломж бүрдүүлж , өндөр настан, өвчтэй зовлонтой иргэд, бага насны хүүхэдтэй хүмүүс онгоцоор зорчих, орон нутгийн иргэд хөнгөлөлөлттэй үнээр  үйлчлүүлэхэд анхаарч ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    9 цаг 10 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    2025-05-07
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    363 үзсэн
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    336 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    267 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    259 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    259 үзсэн
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    214 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    44 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    42 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
  • Даланжаргалан нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх