Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СЭРГЭЖ “ШИНЭ ЖИЛЭЭР МОНГОЛД” АЯЛАГЧ ЖУУЛЧИД ИХТЭЙ БАЙНА

2022-12-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулагдан 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах томоохон зорилтыг тавин ажиллаж байна.  
 
Энэ ажлын хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа жуулчны улирлыг уртасгах боломжуудыг судлан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, бодит ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна. Манай улсад зөвхөн нисэх онгоц, галт тэргээр ирэх урсгалаар жуулчин хүлээж авахаас гадна МУ-ын бусад жижиг хилийн боомтуудаар дамжуулан автомашинаар хөрш орнуудын хил залгаа бүс нутгуудаас жуулчдыг хүлээн авах бүрэн боломж бололцоо бидэнд байна. 
 
Монгол улсын эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын салбар чухал нөлөөтэй бөгөөд 1 сая жуулчин хүлээн авах ажлын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжсэн бодит эхлэл, санаачилга болгож “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг зохион байгуулахаар маркетингийн цогц ажлууд хийгдээд явж байна. 
 
М.Есөнмөнх (Монголын Ресторан Зоогийн Газрын холбооны Ерөнхийлөгч, Аялал Жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хил залгаа бүсийн аялал жуулчлалын ажлын хэсгийн ахлагч): “VISIT MONGOLIA | 2023” ажлын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжсэн бодит эхлэл, санаачлага болгож “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 12 сарын 25-ны өдрөөс 2023 оны 1-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар маркетингийн цогц ажлууд хийгдээд явж байна. Үүний тулд бид МУ-тай хойд талаар хиллэдэг Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын жижиг боомтуудаар ОХУ-ын хил орчмын бүс нутгийн оршин суугчдыг шинэ жилийн үеэр монголд аялуулах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хийж, 12 сарын 25-аас 2023 оны 1 сарын 10-ны өдрүүдэд болох “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 17 зочид буудал, 65 ресторан, 18 баар (паб, караоке), 10 том худалдааны төв, их дэлгүүр, молл, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны дэлгүүр-тасаг, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны 4 дэлгүүрийн 24 салбар, спа (саун, массаж) 4 үйлчилгээний байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 компани, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага, нийт худалдаа үйлчилгээ, зочлох үйлчилгээний 9 салбарын 176 аж ахуйн нэгж байгууллагуудын 728 үйлчилгээний цэгт 5-50% хүртэлх бодит хямдрал, урамшуулал зарлан хамтран ажиллахаар нэгдэж байна. Энэхүү ажлыг жил болгон уламжлал болгож өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байгаа билээ.
 
Дэлхийн хамгийн хүйтэн хот ч гэлээ бид үзүүлж харуулах болон алжаал тайлж амрах бүрэн комплекс боломжийг бүрдүүлж чадаж байгаа бөгөөд Азидаа жуулчлалын шинэ өвлийн маршрут болж байгаа юм. Цанын бааз, өвлийн адал явдалт спорт хөтөлбөрүүд, шинэ жилийн гэр бүлийн үзвэрүүд, хямд үнэтэй дэлхийн бренд дэлгүүрүүд, шөнийн залуучуудын шоу цэнгээн, автомашины хямд үнэтэй засварын үйлчилгээ, олон үндэстний хоол үйлчилгээ, галаа түлсэн монгол гэрт хонох, уламжлалт бөө, мөргөлчдийн зан үйл, эзэн Чингис хааны музей болон хамгийн том хөшөө... гээд хөрш их гүрнүүдийн хил залгаа мужуудаас shopping тур хийхээс гадна спорт, адал явдал дүүрэн аялалын хөтөлбөрүүд хүлээж байна. Энэ жил ОХУ-аас гадна зохион байгуулалттай Солонгос, Япон, Тайланд, Тайвань, Германаас жуулчид хүрэлцэн ирж байна. 12 сарын 25-аас эхэлж байгаа өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт манай улсын 10 гаруй боомтоор 7 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад өдөрт ойролцоогоор нийтдээ 600-800 жуулчид орж ирж байгаа ба 1 сарын 10 гэхэд (нийт 14 хоногт) 10 мянган жуулчин авах төлөвлөгөөтэй байна.
 
Хил залгаа урд хөрш хилээ нээх сайхан мэдээтэй байгаа, удахгүй хавар-зунаас урд хөршийн хил залгаа боомтуудаар жуулчин оруулж ирэх ажил эхлүүлэх сайхан боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Энэхүү ажлаар жил болгон уламжлал болгож өвлийн аялал жуулчлалын дорвитой хөгжүүлэх, ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байгаа ба хавар 5 сарын 1-10 хүртэл 10 хоногийн “ХАВРЫН МАЙН БАЯРУУД” жуулчны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MONGOLIA NEWS (185.229.59.78)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх