Улаанбаатар
Өнөөдөр / 2023.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрөл олгоход авлигал авдаг асуудлыг таслан зогсоосон

2023-3-23
0
ЖИРГЭХ

Улс хоорондын ачаа тээврийн тусгай зөвшөөрөл буюу С зөвшөөрлийг АТҮТ-өөс олгодог байсан бол Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжсэнээр 3 уурхай буюу Эрдэнэс Тавантолгой ХК, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит Тавантолгой ХК олгож буй. Дээрхи гурван уурхай олгож эхэлснээс хойш С зөвшөөрлийг хэд дахин нугалж зарж байна, өөрсдийнхөө ярьсан компаниудад тусгай зөвшөөрлийг олгож байна гэх хардлага гарч байна.

Энэ дагуу бодит мэдээллийг хүргэж байна.

Энэ талаар ЭТТ ХК-ны Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу:

-С зөвшөөрөлтэй холбоотой ЭТТ ХК өнгөрсөн ямар арга хэмжээ авсан талаар товч мэдээлэл өгье. Монгол, Хятад хоёр улсын хэлэлцээний дагуу 7200 С бичиг солилцож ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх квот бий. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой компани, тус компанийн худалдан авагчид нүүрсээ тээвэрлэхэд зориулан олгогдож байгаа. 4680-аасаа 2023 оны 1 дүгээр улиралд авто тээврийн нэгдсэн систем буюу АТҮТ-ийн эрхэлдэг мэдээллийн системээр хүсэлт гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлээд, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр ижил тэгш хандаж С зөвшөөрлийг хуваарилсан.

   Уурхайнууд бичиг хуваарилдаг болсноос шалтгаалаад хэн нэгэн жолооч ажилгүй боллоо, эрх ашиг хөндөгдлөө гэсэн яриа гарч байх шиг байна. Гэтэл бүх хугацаанд С бичгийн тоо хязгаартай, өнгөрсөн онд 6000 байсан. Харин энэ онд жаахан нэмэгдсэн байна. Нүүрсний тээвэртэй холбоотой автомашины тоо, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээл дээр байх ёстой бодит хэмжээнээс хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэнд 22000 жолооч машин үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байдаг. Энэ тоо АТҮТ-ийн мэдээллийн системд бүртгэгдсэн тоо мэдээлэл. Өнгөрсөн 2023 оны 1 дүгээр улиралд нийтдээ 10300 орчим тээврийн хэрэгсэлд С бичиг авъя гэдэг хүсэлт тээврийн нэгдсэн системээр дамжуулан ААН-үүдээс ирүүлсэн. Энэ С зөвшөөрлийг олгохдоо 2 л зарчим барьсан.

-Нэгдүгээрт тухайн үеийн дүрэм журмын дагуу, итгэмжлэгдсэн тээврийн баг буюу энэ багтаа орчихсон байх ёстой.

–Хоёрдугаарт, энэ тээврийн нэгдсэн системээр хүсэлтээ гаргасан байх ёстой. Хүсэлт гаргахын тулд тухайн ААН нэгж татвар хураамжийн өргүй байх ёстой, автомашин тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоондоо хамрагдсан байх ёстой, жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэрчилгээтэй, хугацаа нь дуусаагүй байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Үүнийг хангаж байж системд хүсэлтээ гаргадаг юм байна. Энэ хүсэлтийнх нь дагуу аваад үзэхэд нийтдээ 2 шаардлагыг зэрэг хангасан 7000 орчим байсан. Үүнээс эхний ээлжинд С бичгээ нийт хүсэлт гаргасан этгээдийн 38 хувьд нь олгосон. Энэ нь 100 компанийн 38-д нь олгосон гэсэн үг биш. Нэг компани 100 машинаар хүсэлт гаргасан бол 38 машинд нь С зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Энэ бүх мэдээллийг ett.mn сайтад байршуулсан, нээлттэй. Ямар компани хэдэн тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл хүсээд, хэд нь авсан бэ гэдэг нь бүгдэд нээлттэй тодорхой байгаа. Дараа нь 2 сарын 15-ны үед энэ 38 хувиа 50 хувь болгож нэмэгдүүлсэн.

-Яагаад 2 үе шаттай болгосон бэ гэхээр Цагаан хад орчимд худалдан авагч аваад хуримтлагдсан байгаа нүүрсийг экспортод гаргах зорилгоор эхний С олголтын хийсэн. Гэтэл Цагаан хадны үлдэгдэл багасахгүй улам ихсээд байсан учраас нэмээд С бичиг олгосон. Ингэж С бичиг олгохдоо 100 хүсэлт гаргасан нь 38 байснаа 50 болоод нэмэгдсэн гэсэн үг. Хэн нэгэнд илүү, нууцаар С зөвшөөрөл тараана гэж байхгүй.

-Дараагийнх, хил нөхцөлд худалдаж байгаа буюу биржээр арилжаалж байгаа нүүрсний тээвэрлэлтийн асуудал байна. Энд Эрдэнэс Тавантолгой ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтраад ерөнхий гэрээний сонгон шалгаруулалт явуулаад, өнгөрсөн оны 12 сарын 19-нд эхлүүлээд, энэ 1,2 сард тендер шалгаруулалт амжилттай болсон. Нийтдээ 300 гаруй ААН энэ тендерт оролцсон, 377 тендерийн санал ирсэн. Үүнээс 122 ААН буюу компани 176 гэрээ байгуулж ажилласан. Энэ ерөнхий гэрээ буюу Эрдэнэс Тавантолгой ХК өөрсдөө Ганц мод боомтод хүргэж өгөхөд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгож байгаа хэлбэр. Эрдэнэс Тавантолгой ХК С зөвшөөрөл олгохдоо хэн нэгэнд давуу байдал огт ойлгоогүй. Одоо С бичиг 15-20 сая төгрөг хүрчээ, өмнө нь сайхан 5 саягы төлөөд авдаг байсан гээд бичигдэж байна. Ямар ч байсан ЭТТ компани энэ хугацаанд тэгж С бичиг тараасан зүйл огт байхгүй.  Харин ч өмнө нь авлигын асуудал байж, шалгагдаж буй улс ч байгаа юм билээ.

Үндсэндээ хил нөхцөлтэй нүүрсний худалдааг олон хүн эсэргүүцэж байна. Энэ юутай холбоотой вэ, нүүрсний хулгайн асуудал байгаа. Аман дээрээс 100 доллароор авч байна, биржээр арилжаалаад 179-180 доллар хүрлээ. Энэ зөрүү Эрдэнэс Тавантолгой компани, 3 сая гаруй монголчуудын хувьцаа эзэмшиж буй компанид ашиг болж ирж байна. Үүнийг эсэргүүцэж, нүүрсээ хямдхан зөөх гэсэн, нөгөө талаар 8 км, 20 км зайд маш өндөр үнээр зөөх гэсэн хүмүүсийн эсэргүүцэл, оролдлогууд маш их байна. Үүнийг ард иргэд, газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс зөвөөр ойлгож хүлээж аваарай.

Өмнө нь С зөвшөөрөл дагасан авлига байсан байх. Одоо тэр үе өнгөрсөн, тийм зүйл байхгүй. Бүгд зарчимтай байх ёстой. Үнэнтэй нүүр тулах ёстой. Уурхай дээр С бичиг ирснээр хүмүүс ажилгүй болсон юм байхгүй, угаасаа л тоотой байсан. Тооноосоо давсан машин жолооч байсан. Энэ хооронд давуу байдал олгодог, авлигын асуудал байсан байж магадгүй. Үүнийг таслан зогсоосон гэв.

Эндээс харахад С зөвшөөрөл зардаг үе ард хоцорсон, тийм яриа гаргаж байгаа нь ил тод нээлттэй болсон байдлыг эсэргүүцэх гэсэн оролдлого байж таарлаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны ажилчид тарьсан модоо усалж, нөхөн сэргээлт хийлээ
ЭТТ ХК 2023 ОНЫ ТОП-2 ДАХЬ ТӨРИЙН ӨМЧИТ ААН-ЭЭР ШАЛГАРЛАА
МАЛЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын сансрын нисгэгчид 2030 онд Саран дээр бууна
    52 мин
  • Эрдоган сонгуульд ялжээ
    4 цаг 58 мин
  • 23 градус дулаан
    6 цаг 33 мин
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    2023-05-26
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    2023-05-26
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    2023-05-26
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    2023-05-26
  • Өдөртөө 14 градус дулаан
    2023-05-26
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    2023-05-25
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    2023-05-25
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    2023-05-25
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    2023-05-25
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    2023-05-25
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    2023-05-24
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    2023-05-24
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    2023-05-24
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    2023-05-24
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    2023-05-24
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    261 үзсэн
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    259 үзсэн
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    243 үзсэн
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    198 үзсэн
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    152 үзсэн
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    136 үзсэн
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    135 үзсэн
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    130 үзсэн
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    129 үзсэн
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    119 үзсэн
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    107 үзсэн
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    83 үзсэн
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    78 үзсэн
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    73 үзсэн
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    73 үзсэн
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    64 үзсэн
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    64 үзсэн
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    63 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    52 үзсэн
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    51 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    0 сэтгэгдэл
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө +22 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    0 сэтгэгдэл
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    0 сэтгэгдэл
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    0 сэтгэгдэл
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    0 сэтгэгдэл
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    0 сэтгэгдэл
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    0 сэтгэгдэл
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    0 сэтгэгдэл
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    0 сэтгэгдэл
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    0 сэтгэгдэл
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    0 сэтгэгдэл
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө 14 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    0 сэтгэгдэл
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    0 сэтгэгдэл
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх