Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Засгийн газрыг сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгааг олон улсын байгууллагынхан өндрөөр үнэлэв

2023-3-27
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай уулзсан юм. Уулзалтын үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, Олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах сэдвээр оролцогчид  санал солилцсон. Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр илтгэл танилцууллаа. Уулзалтад оролцсон НҮБ-ын төлөөлөл: Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо анхаарч байгаа нь төсөл тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засгийн газар сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгаад баяртай байна. Гол нь хүн орон нутагт сонголтоороо очиж амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа. Харин Азийн хөгжлийн банкны төлөөлөл: Төсөл боловсруулах хугацаа их байна. Үүнийг багасгах шаардлагатай. Монголд төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай хэрэгтэй. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөл: Хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байна. Яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай гэсэн бол НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газрын ажилтан Ж.Должинсүрэн: Засгийн газар сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгаа нь маш зөв. Орон нутагт хүн сонголтоороо очиж амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэв. Дэлхийн зөн олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг: Хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжих нь чухал гэдгийг чухалчиллаа. Азийн хөгжлийн банкны төлөөлөл: Цаашдаа Засгийн газартай төр хувийн хэвшлийн түншлэлийн жишиг төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамтарч ажиллах өргөн боломж харагдаж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлогын цөм нь хүний хөгжлийн бодлого байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Ямартай ч Засгийн газрын явуулж буй бодлого үйл ажиллагааг  олон улсын байгууллагынхан өндрөөр үнэлсэн байна. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх