Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Сонгуулийн хуульд намуудын санхүүжилтийг ил тод байх зохицуулалтыг оруулахыг анхааруулав

2023-3-27
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.03.27/ хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, генсек Д.Амарбаясгалан нарын удирдлагууд оролцсон байна.

Ерөнхий сайдын зүгээс сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд намын санхүүжилт ил тод байхыг зохицуулалтыг оруулахыг анхааруулсан байна. Тодруулбал, уул уурхайгаас улс төрийн намыг санхүүжүүлсэн нь ил болбол эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ өөрчлөлтийг эрүүгийн хуульд оруулах ажлыг өөрийн биеэр хийнэ. Намын санхүүжилт ил тод болохгүй бол улсын төсөв, санхүүгийн асуудал ил болохгүй. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг асуудлыг ил тод байлгах тал дээр анхаарах нь зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

 Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө дараах үндсэн таван саналыг дэвшүүлнэ. Үүнд, 

Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдэгт  УИХ-д суудалтай намын бүлгүүд санал нэгдэж байна. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорцианаль буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэж нэрлэж байгаа.  Холимог системийн дагуу сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн зардлыг бууруулж, хямд зардлаар сонгууль зохион байгуулах  ёстой гэж үзсэн. Ингэхдээ зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог цөөлөх зэргээр сонгуулийн зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна.

Гуравдугаарт, УИХ-ын сонгуулиар гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн саналыг авах талаар хуулийн төсөлд тусгаж байгаа. 

Дөрөвдүгээрт, Пропоцианаль системээр сонгуулийг зохион байгуулахад улс төрийн намуудын босго тогтоодог. Улс төрийн намуудын санал авах босгыг 2012 онд таван хувь байсныг бууруулж, гурван хувь болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

Тавдугаарт, Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хүйсийн эзлэх 20 хувийг 30-аас доошгүй болгож нэмэгдүүлэх заалтыг оруулахаар тусгасан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх