Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

“Эрдэнэс Монгол ХК” төрийн өмчит компаниудаас хамгийн өндөр цалинтай нь болно

2022-12-30
0
ЖИРГЭХ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой болгох хариуцдаг эзэнтэй байлгах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан  тандан судалгаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, иргэн төрийн хооронд үүсдэг асуудлуудын учир шалтгааныг судалгаа шинжилгээний орчинг тодорхойлох юм. Энэ ажлын бодит үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байгаа.

Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг. Эдгээрийг өнөөдрийг байдлаар шийдвэрлэхдээ хариулт өгсөн өгөөгүй гэдэг байдлаар дүгнэж явж ирсэн бол цаашид ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариуны чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Мөн байгууллагуудын үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгдөг болно.

Дараагийн асуудал нь Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс амжилттай болсон нь ч бий, бүтэлгүй болсон нь ч бий. Тиймээс ирэх жилүүдэд Эрдэнэс Монгол компанийг 100 хувь менежментийн компани болж, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу мөн шилжих ажлуудыг зохион байгуулна. Бүтцийн тухайд өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр болсон. 

Нийт 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулна.

-Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
-Үйлдвэр технологи
-Дотоод хяналт эрсдэл
-Төслийн судалгаа, үнэлгээний газар
-Хууль эрхзүй
-Захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.

"Эрдэнэс Монгол" ХК-ийн 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх оны нэгдүгээр сард явуулна. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байхаар өнөөдөр тогтлоо. Эрдэнэс Монгол компанийн цалинг дөрвөн үе шаттай олгоно.

-Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг 
-Менежер- 6.5-8.5 сая төгрөг
-Ахлах мэргэжилтэн- 4-56 сая төгрөг
-Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх