Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Кувейт дэлхийн хамгийн өндөр цамхаг барина, 1001м

2023-4-19
0
ЖИРГЭХ

Кувейт улсын эрх баригчид дэлхийн хамгийн өндөр барилгыг шинэ хотдоо барина гэж мэдэгдлээ. Нийслэлээс 26км зайд, эрт дээр үед Торгоны зам дайрч өнгөрдөг байсан нутагт одоо “Madinat Al Hareer” (Silk City –Торгоны хот) хэмээх шинэ хот сүндэрлэн босч байна. Торгоны хотын загварыг Английн “Civic Arts” компани бүтээжээ. Арабууд 130 тэрбум доллараар энэ шинэ хотоо барих аж. Торгоны хотод ойролцоогоор 700 мянган хүн оршин суух ба онгоцны том буудал, цэнгэлдэх хүрээлэн,  мөн нийслэлийг Торгоны хоттой холбох 24 км урт “Jaber Al Ahmed” гүүр гээд дутуу юмгүй. 
“Бид Дубайн цамхгаас ч өндөр “Burj Mubarak al-Kabir”-г босгоно. Манай цамхаг 1 километр өндөр байх юм. Тодруулбал, 1001м. Шинэ цамхаг маань хотын гол чимэглэл, сүрлэг, гоё барилга болно. Шинэ хотын барилгын ажлын гол хэсгийг 2023 онд дуусгахаар төлөвлөсөн, харин агуу төсөл маань 25 жил үргэлжилнэ. Торгоны хотыг барих явцад 430 мянган ажлын байр бий болж байгаа. Түүнчлэн бид дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад том боломж олгох юм” гэж Кувейтийн эрх баригчид мэдэгдлээ. 
“Burj Mubarak” нь 234 давхар цамхаг бөгөөд сүлжилдсэн гурван конструкциас бүрдэнэ, ийм байдлаар хүчтэй салхи ба бусад чичиргээ вибрациас сайн хамгаалагдана гэж үзжээ. Шинэ цамхаг 250 км2 талбайд байрлах ба энд зочид буудал, орон сууц, офис, спортын төв, зугаа цэнгээний байгууллага бүр дархан цаазат газар ч багтана. Нийт 7000 хүн ажиллаж амьдарна гэж тооцоолжээ. Кувейт 1001 м өндөр цамхаг барьснаар нэг ёсондоо “Арабын 1001 шөнө” алдарт үлгэрийг дэлхийн түүхэнд мөнхөлж буй хэрэг гэнэ. Нэмж өгүүлэхэд, өнөөдөр манай гарагийн хамгийн өндөр барилга бол 828м өндөр Дубайн Бурж Халифа билээ.
#МЦогзолмаа орчуулав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх