Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ж.Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ

2023-4-19
0
ЖИРГЭХ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг товчлон хүргэе. Засгийн газар Жамбалдоржийн Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.

Тэрбээр  АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн. 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн зэрэг ажлын туршлагатай юм байна. Мөн өнөөдрийн  хуралдаанаар Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Монгол ган цогцолбор” төслийн 77,7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцлыг баталлаа. 

Засгийн газрын хуралдаанаар БНСУ-ын Сөүл хотноо 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг БОАЖ-ын сайдад даалгав.
Түүнчлэн Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталлаа. Орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоолоо. Вена хотноо 2023 оны гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хуралдааны дүнг хэлэлцэн сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд бөгөөд Монгол Австрийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Учралд даалгалаа.   Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, тулгаралтад оролцсон аймаг, сумдын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Ховд аймгийн Булган суманд энэ оны зургадугаар сарын 8-нд зохион байгуулна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх