Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

2023-4-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна. УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 380 гаруй төлөөлөл уригджээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Улаанбаатар” илтгэл тавьсан. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нийслэлийг хөгжүүлэх боломжит шийдлүүд, Засгийн газраас дэмжлэг үзүүлж буй Улаанбаатар хот руу чиглэсэн бодлогын ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан нэг заалт нь нийслэлтэй холбоотой юм. “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ” гэж өөрчлөх саналыг Засгийн газраас тусгаад байгаа юм. 
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдардаг. Монгол Улсын ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж, их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хуримтлалын 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76, нийт автомашины 84 хувь нь нийслэлд төвлөрдөг. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрнэ. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа зэргийг Ерөнхий сайд онцлоод энэ бүхнийг шийдэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг дурдав. Улаанбаатар хотын хүндрэлтэй асуудал бүрийг зөвхөн нийслэлийн асуудал гэж үзэхгүй, харин олон талт цогц асуудал гэж үзэж буйгаа тайлбарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-д тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хөдөө, орон нутгийг хөгжүүлэх нь ч нийслэлийн төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолсон. 
Засгийн газраас нийслэлийн удирдлагуудтай хамтарч “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд”, “Сэлбэ сэргэлт” төсөл, “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг хийж эхлээд буй. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа 1213 км авто замыг хооронд нь холбоход шаардлагатай 225 км авто замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд хоорондоо холбоогүй асар их замыг төлөвлөлтгүй барьсан нь түгжрэлийн бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбох нь түгжрэлийг бууруулах гол хүчин зүйл. Энэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана. Хамгийн гол нь нийслэлчүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хандлагын өөрчлөлт туйлын чухал  гэдгийг ч тэрбээр хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх