УИХ-ын өнөөдрийн /2023.04.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн нь өгөөжөө өгч, коксжих нүүрсний үнэ 110 ам.доллараас 182 ам.долларт хүрч, эрчим хүчний нүүрс 2020 онд 9 ам.доллароор худалдаалж байсан бол одоо 73 ам.доллар болж өссөн. Мөн "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэснээс гадна нийт 254.9 тэрбумын зардлын хэмнэлт үзүүлснийг хуралдаанаар онцоллоо. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм болон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг 6 сараар сунгалаа.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ 6 САРААР СУНГАЛАА
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2 цаг 52 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА18 цаг 42 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов19 цаг 4 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна19 цаг 51 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа99 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл