Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН САНААЧИЛГУУД

2023-1-03
0
ЖИРГЭХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН САНААЧИЛГУУД

-БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ДАТА АНАЛИЗ ХИЙХ, ХУУЛИЙН ДАВХЦАЛ, ЗӨРЧИЛ, ХИЙДЛИЙГ АРИЛГУУЛАХ САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050 ”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгээр салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог ханган зохион байгууллаа.

-“НИППОН ТРЭЙВЭЛ” ХХК-ИЙН КОНОБҮ АБЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард Япон Улсад албан айлчлал хийх үеэрээ “Ниппон Трэйвэл” ХХК-ийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үр дүнд тус компанийн Конобү Абэ тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Талуудын уулзалтын үр дүнд Япон, Монгол хоёр орны агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, стандарт, жишгийг бий болгох зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

-БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН УРИЛГААР БНТУ-ЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД МЕХМЕТ НУРИ ЭРСОЙ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойтой хийсэн уулзалтаар талууд аялал жуулчлалын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох Орхоны хөндийн аялал жуулчлал цогцолбор, нисэх онгоцны буудал байгуулах, дэлхийд түгээн сурталчилж олон улсын жуулчдыг татах аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцож, уулзалтын үр дүнд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАВ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон бусад мэргэжлийн холбоод, салбарынхан төрийн байгууллагынхан хамтран боловсруулав.

-“GREEN GENERATION” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХАМТДАА НОГООН ҮЕИЙГ БИЙ БОЛГОЁ” САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Green Generation” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр Эко дүүрэг гэгддэг тодотголтой Хан-уул дүүргээс эхлүүллээ.

-СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО ЖОРЛОН БАЙГУУЛАХ АЯНЫГ 21 АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэнийн "Гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож , усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах" албан даалгавар 21 аймагт хэрэгжиж........

-БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ХАМТЫН ОРОЛЦООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭЛЭЭ

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.

-БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ САНААЧИЛАН ШИЛДЭГ 10 ОЮУТАНД ГАРДУУЛЛАА

Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэх, өндөр оноотой төгсөгч нарыг тус мэргэжлээр элсүүлэх замаар шинэ элсэгчдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор сурлага, хариуцлага, манлайлал, мэргэжлийн өсөлт, хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг шалгаруулж, шилдэг 10 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгож, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

-НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ СУУРЬ КОНВЕНЦОД НЭГДЭН ОРСОН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ 2026 ОНД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсгийг байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа.

-АЗИ, НОМХОН ДАЛАЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН 53 ОРНЫ 300 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ, БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧ, ЭКОЛОГИЙН САЙД НАР АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР МОНГОЛ УЛСАД ЧУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож, тус хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар оролцогч талууд хэлэлцэж, тус комиссын 53 орны 300 гаруй төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад чуулахаар эцэслэн шийдвэрлэхийн зэрэгцээ агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

-БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.

-“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” САНААЧИЛГАД ЗУРГААН МЯНГА ГАРУЙ ЗАЛУУС НЭГДЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачилсан “CLEAN UP-1,2” төслийг амжилттай хэрэгжүүлж, “ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ”санаачилгад зургаан мянга гаруй залуус нэгдлээ.

-"МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ" АЯНЫГ ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛЛЭЭ

БОАЖ-ын сайд Бат-Эрдэнийн санаачилга, албан даалгаврын хүрээнд усны сан бүхий газрын 8 мянга 019.2 га талбайн их цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 1 мянга 446.2 тонн хог хаягдлыг 18 мянга 600 иргэн, албан хаагчийг оролцуулан цэвэрлэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх