Аргентины алдарт хөлбөмбөгчин, “Пари Сен-Жермен” клубын довтлогч Лионель Месси маш гайхалтай саналыг Саудын Араб улсаас хүлээн авсан тухай “L'Еquipe” сонин мэдээллээ. Саудчууд жилд 600 сая еврогийн цалинг түүнд санал болгосон , уг гэрээ 2 улирал хүчинтэй байх гэнэ. Энэхүү асуудлыг Месси сая зөвшөөрөлгүй Саудын Арабт очихдоо ярилцсан юм байна. Одоогоор Мессид өөр санал ирээгүй. Мань эр уг нь Европын ямар ч клубээс ирсэн саналыг тэргүүнд авч үзэх сонирхолтой. учир нь 2024 оны Америкийн цом болтол өндөр түвшинд тоглохыг хүсч байгаа аж. “Барселон”-д буцаж очих нь түүний хувьд сайхан хувилбар, гэвч тус клуб санхүүгийн хүндрэлд орсон билээ. Месси энэ улиралд “ПСЖ” багийн төлөө 37 тэмцээнд тоглосон, өөрөөр хэлбэл бүх тэмцээнд. Тэрбээр 20 гоол оруулж үр дүнтэй 19 шилжүүлэлт хийсэн.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30