Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: "АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ” XIV ЧУУЛГАН

2023-5-10
0
ЖИРГЭХ

Эмэгтэйчүүд цалин хөлсгүй ажлын дийлэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эрчүүдээс 3 дахин их цагийг  эмэгтэйчүүд зарцуулж байна. Энэ ялгаа нь хүүхэд наснаас эхэлдэг ба 12-15 насны охид өдөрт аяга угаах, гэр цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцсаа угаах зэрэгт өдөрт 2 цаг 20 минутыг зарцуулдаг бол хөвгүүд 1 цаг 30 минут зарцуулдаг. 
Бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхээс их байна. Тухайлбал, 25-39 насны бүлэгт хамгийн их буюу 19.9-30.4 нэгж хувийн зөрүүтэй байгаа нь эмэгтэйчүүд 25-39 насанд хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой.  


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: "АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ” XIV ЧУУЛГАН

Хаана: Шангри-Ла зочид буудлын Их танхимд
Хэзээ: 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр. 09:00-18:00 цагт

"МОНФЕМНЕТ" Үндэсний Сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” XIV чуулган “Асрахуйн эдийн засаг” сэдвээр 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Чуулганд оролцогсод асрахуйн эдийн засгийн хүрээнд “Залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан”, “Цалинтай ээж” хөтөлбөр, “Ажлын байрны тохируулга:  Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж”, “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд: Зээлд хамрагдах боломжийн хязгаарлалт” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хүн амын өсөлт ба насжилт, гэр бүлийн бүтцийн өөрчлөлт,  амьдралынхаа туршид асаргаа, тусламж авах шаардлагатай хүний тооны өсөлт, төрөлтийн түвшин тэтгэвэр тогтоолтоос доогуур болж байгаа зэргээс шалтгаалан асрал, халамжаас хараат байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Хөлсгүй ажил нь асрахуйн хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг ч тэдний хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа учраас бодлого, төлөвлөлтөд үл үзэгдэх, үл ойшоогдох, үл тооцогдох байдалтай байна. 
Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран, халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах цогц стратегийг хэрэгжүүлэх нь чухал. Гэхдээ хөлсгүй ажлыг хүлээн зөвшөөрөх, бууруулах, эмэгтэйчүүд-эрэгтэйчүүдийн хооронд, цаашилбал гэр бүл-төрийн хооронд зохистой хуваарилахгүйгээр жендэрийн тэгш байдлыг хөдөлмөрийн харилцаанд тогтоох боломжгүй. 
Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх тогтвортой, хүртээмжтэй өсөлттэй шууд холбоотой бодлогын асуудал билээ. Иймээс чуулганы зохион байгуулагчид нь эмэгтэйчүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулан, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, үндэсний түвшинд  нэн тэргүүнд анхаарах гол асуудал, арга замуудыг тодорхойлж, төр, засгийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна. 
“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2006 оноос хойш зохион байгуулж ирсэн. Чуулганд жил бүр эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллага, активистууд, иргэний нийгмийнхэн, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэд, залуус зэрэг нийгмийн олон талын төлөөлөл болсон 200-450 гаруй оролцогчид оролцож, хамтын байр сууриа илэрхийлдэг уламжлалтай.Энэ удаагийн чуулган нь Азийн сан, Канадын Гадаад хэргийн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

"МОНФЕМНЕТ" Үндэсний Сүлжээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх