Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

2023-5-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов.
 
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.


 
 “Манай улсын хүн амын 42 хувийг 22 хүртэл насныхан эзэлдэг. Та бүхэн цар тахлын дараахан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед мэргэжил сонголтоо хийж байна. Монгол Улсын шинэ зуун, шинэ мянган ямар байх нь та бүхнээс хамаарна” гэж Ерөнхий сайд хэллээ.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төмөр зам, авто тээвэр, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 39 мянган инженер, техникийн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байна. Сувилагч болон нарийн мэргэжлийн эмч, орон нутагт ажиллах чадварлаг боловсон хүчин нэн чухал байна. Манай улсад ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй зөв уялдах нь та бүхний төдийгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн хамаатай гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.


 
Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа. “Манай улс авлигатай тэмцэх нь чухал гэхдээ урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна”, “Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна”, “Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар  бодлого баримталж байгаа вэ”, “ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна” зэрэг асуултдаа тэд Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Мөн байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй, хүүхдүүд сургуулиас амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй байна гэв. Багш зэрэг чухал мэргэжлийн  босго оноог бууруулснаар  тухайн мэргэжил үнэгүйдэж байна. Эмч, багш нарын цалинг нэмж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ч тэд тавьсан. Багш болмоор байгаа ч ажилд орох үед нь цалин, хөлс нь энэ хэвээр байх вий гэж санаа зовж байгаагаа хэлж байлаа.  Дөнгөж төгссөн залуучуудаас ажилласан жилийн туршлага нэхдэг байдлыг өөрчилмөөр байна гэлээ. Нийгэмд төрийн сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагч гэдэг ялгаатай ойлголт, тэгш бус байдал үүсчихлээ гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Зарим сурагч хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан инженер техникийн мэргэжил сонгон, ЭЕШ-д бэлдэж байгаагаа хэллээ.


Олон талт асуудлаар санал, шүүмж хэлсэн сурагчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Нийгэмд үүсээд буй асуудлыг засаж залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байна. Далд эдийн засгийг ил болгож, эмч, багш нарын цалинг нэмье. Нийслэлд хууль бусаар өмчилсөн газруудыг буцаан авч, ногоон байгууламж болгоё. Авлигын эсрэг хяналт, системийг хамтдаа бүрдүүлье. Бид дүү нартаа, үр хүүхдүүдэдээ илүү сайхан нийгэм үлдээх ёстой” гэлээ. Тэдний зарим санал хүсэлтийг хүлээн авч, бодит ажил хэрэг болгоход анхааран Засгийн газрын гишүүдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар боллоо.  Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх үнэт цагаасаа хуваалцан, нээлттэй ярилцсан сурагчдад талархал илэрхийлж, мэргэжил сонголт, ЭЕШ-д нь амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орох ЭЕШ-д орон даяар 34 мянга гаруй хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 84.3 хувь нь ЕБС-ийн төгсөгч байна.  Нийслэлийн ерөнхий боловсролын 293 сургуулийгн 12 дугаар ангийг энэ жил 15,484 сурагч төгсөнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх