Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Дэлхийн том нууруудын 53% хатаж ширгэж байна

2023-5-19
0
ЖИРГЭХ

Манай гарагийн томоохон нууруудын 50% гаруй нь сүүлийн 30 жилд багасч ширгэж байгаа тухай Боулдер дэх Колорадын их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн хэмээн “Guardian” дамжууллаа. Тодруулбал, нийт нуурын 53%-д усны нөөц багасчээ. Дэлхийн 1972 том нуурын зургийг 1992-2020 онд хиймэл дагуулуудын тусламжтай авч нийт 250 мянга гаруй гэрэл зураг цуглуулсныг эрдэмтэд судалсны эцэст дээрх дүгнэлтийг гаргасан аж. Тэд өндөр хэмжигч 9 хиймэл дагуулын гаргасан усны түвшний үзүүлэлтийг цуглуулж, аль болох урт хугацааны ажиглалтыг ашиглахыг хичээжээ. 
Томоохон нууруудын 53%-д усны нөөц багассаныг эрдэмтэд цаг уурын загварын тусламжтай тайлбарлалаа. "Усны алдагдал жилд 22 гигатонн хүрч байна. Энэ бол АНУ-ын бүтэн жилийн усны хэрэглээ (2015). Усны түвшин багассан гол шалтгаан бол дэлхийн дулаарал (тухайлбал, дэлхийн аж үйлдвэржилт ихэсч хүн амын тоо өсч байгаа, гидротехникийн байгууламжийн тоо нэмэгдсэн гм), бас хүний ус ашиглалттай холбоотой үйл ажиллагаа. Америк, Афганистан зэрэг зарим нутагт асуудал нилээд хүндэрчээ...  Жишээ нь: Калифорний Солтон-Си нуур, Юта мужийн Том давстай нуур. Өмнө нь зүв зүгээр байсан Афганистаны Гуд-э-Заре, Аргентины Мар-Чикита нуур ширгэснийг бид олж тогтоосон. Гандуу, хуурайвтар нутагт төдийгүй чийглэг бүсэд ч нуурын усны хэмжээ багасч байна. Тэр бүү хэл Арктикийн нуурууд хатаж ширгэсэн нь биднийг ихэд гайхашруулсан" гэж эрдэмтэд ярилаа.
Нууруудын усны түвшин нийтдээ буурсан хэдий ч 24%-д нь эсрэгээр усны түвшин нэмэгджээ. Үүний зэрэгцээ хиймэл усан сангуудыг шалгахад дэлхийн томоохон усан сангуудын гуравны хоёрт ус багассан байв. "Аляскт гоц дулаарал бүртгэгдсэн, түүнчлэн Дундад Ази, Ойрхи Дорнод, Финлянд, Канад, Австрал, Бразилид мөн ийм хандлага ажиглагдсан.... Оросын Европ дахь усан сангууд, Байгаль нуур, Хятадын хойд ба зүүн нутгуудад ч өөрчлөлт гарч байна" гэж мэргэжилтнүүд мэдэгдлээ. 
#МЦогзолмаа орчуулав


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх