Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

“Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2023-5-29
0
ЖИРГЭХ

"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа. 
"Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЗУГ-ын дарга Н.Анун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн үед сурагчид нэгнээ дээрэлхэх үзэгдэл ихсэж, үүний уршгаар хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүйтэн анхаарал сулрах, айдастай болох зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд нь өөрчлөлт илэрч байна. Сэтгэл судлаачид өсвөр насны 10-18 насны 4270 орчим хүүхдийг судалгаанд хамруулахад 80 гаруй хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан байна. Мөн судалгаагаар Өмнөговь аймгийн өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай буйг тодорхойлсон байна. Тиймээс манай компанийн зүгээс зургаадугаар сарын 01-ний өдрийг тэмдэглэлт баяр нэрийн дор өнгөрүүлэхээс гадна хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсрол, эрүүл мэндэд анхаарч, Хүүхдэд амттан биш анхаарал хэрэгтэйг эцэг эх, багш нарт уриалж ажиллахыг зорилоо” хэмээв.

Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төвийн үүсгэн байгуулагч, Сэтгэл зүйн магистр Д.Мөнхдэлгэр Сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр хүүхдүүдэд мэдээлэл өгч, ярилцсан. Тэрбээр хүний сэтгэл зүйг бүрдүүлэх олон бүрдэл байдгийг хүүхдүүд таньж мэдэх хэрэгтэй. Өсвөр насныхны сэтгэлзүй маш эмзэг, сул байдаг учир эхлээд хувь хүний онцлогоо ойлгосны дараа өөртөө итгэдэг болж, хүнд хэцүү асуудлаа даван туулах боломжтойг онцлоод хүүхдүүдэд сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал Сошиал медиаг хүүхдүүд хяналтгүй хэрэглэж, гэмт хэргийн золиос болох эрсдэлтэйг сануулж, тоо баримтад үндэслэн мэдээлэл өгсөн. Нийгмийн сүлжээг ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр цахим ертөнцийн уршгаар ямар их асуудалд өртөж, бие сэтгэлийн дарамтад орж буйг дурдаж сэрэмжлүүлэв.

Улмаар сэтгэл зүйчид хүүхдүүдийн дунд асуулт хариултын хэлбэрээр чөлөөт ярилцлага өрнүүлж, тулгамдсан асуудлыг нь сонссон. Зарим хүүхэд захидлаар асуултаа илгээж, дээрэлхэлт доромжлолоос хэрхэн ангижрах, ангийн нөхөд нь тоохгүй илт гадуурхдагаас яаж холдох, нүүрний батганаас ичдэг тухай, үерхэл нөхөрлөлийн ялгаа гээд өсвөр насныханд тохиолддог асуудлуудаа дэлгэж ярилцсан юм. Сургалт хэлэлцүүлэгт багш, эцэг эхийн төлөөллийг хамруулсан бөгөөд өсвөр насныханд тулгамддаг асуудлыг гэр бүл, сургуулийн орчинд байнга анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөсөн.

Энэхүү арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, Цогтцэций сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхдийн мэргэжлийн байгууллагууд, ЕБС-иудын нийгмийн ажилтан, эцэг, эхчүүд хамтран зохион байгууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх