Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2023 ОНД 1.3 САЯ МОД ТАРИНА

2023-5-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 180 сая ширхэг мод тарих зорилго тавин ажиллаж, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уурхайн хэмжээнд 2022 онд 178 мянган мод тарьсан бол энэ онд 1,3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Цогтцэций суман дахь салбарын оффисын талбайг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Оргил “Сая тонн-Сая мод хөтөлбөрийн эхний үе буюу 2022-2024 онд бэлтгэл ажил болох тарьц суулгац, нөөц бүрдүүлэлтийг хангахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд гурван байршилд мод үржүүлгийн агропарк байгуулна. Цогтцэций дэх компанийн салбарыг түшиглэн 10 га талбай болон Дорноговийн Зүүнбаян сумын 30 га-д бүрэн автомат мод үржүүлгийн агропарк байгуулан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын бүсэд 10 га талбайг сонгоно. Агропарк бүрэн хүчин чадлаар ажиллавал нэг талбайгаас жилд 10 сая хүртэлх тарьц суулгац авах тооцоотой байна” хэмээв.

"Сая тонн-Сая мод” хөтөлбөр гурван бүсэд хэрэгжих бөгөөд Хангайн нурууны түймэрт өртөж доройтсон Тарвагатай болон Булнайн нуруунд 68,2 сая мод тарихаар төлөвлөсөн. Мөн хуурай бүс буюу Дорноговийн Сайхан-Овоогийн нутаг, шар шороон шуурга хамгийн их үүсдэг газар болох Онгийн гол орчмын 27 мянган га талбайд 32 сая ширхэг модыг жимс жимсгэнийн зориулалтаар тарина. Түүнчлэн Говийн бүсэд заган ой, доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр авто замын болон төмөр замын ойн хамгаалалтын зурваст мод тарихаар төлөвлөсөн гэдгийг Байгаль орчны мэргэжилтнүүд онцоллоо.

"Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхдагч компани болон манлайлж байна. ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулж, БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар батлуулсан. Энэхүү ТЭЗҮ нь 9 боть 1552 хуудас бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг бүрэн хангасан болохыг батламжилсан байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх