Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

2023-6-09
0
ЖИРГЭХ

Засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа-

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. 
 
Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, аюулыг хохирол багатай давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд чухал хувь нэмэр оруулсанд нь шат шатны удирдлагуудад талархал илэрхийллээ. 
 
"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ бодлого амжилттай хэрэгжих эсэх нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас шалтгаална. Алсын хараатай, нэг зорилго, нэг бодлогын төлөө санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж байж үр дүнд хүрн гэж Ерөнхий сайд хэллээ.

Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж байна. Төрийн анхан шатны байгууллагууд иргэддээ нээлттэй, иргэдээ сонсдог, ярилцдаг байх ёстой. Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж эрх мэдлийн төвлөрлийг бууруулан, бодлого хэлэлцдэг, шийдэл ярилцдаг парламент бий болох эхлэл тавигдлаа. Төрийн мэдээллүүдийг ил тод байршуулж эхэллээ, төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж эхэллээ,  төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийж байна. Үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авах ёстой юм. Үүнд зөвлөлдөх уулзалтад оролцож буй та бүхний оролцоо, хүчин чармайлт чухал гэв. 
 
Зөвлөлдөх уулзалтын үеэр  үндэсний судалгааны нэгдсэн платформыг www.sudalgaa.gov.mn нээлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан үүгээр бүрдэж, олон нийтэд нээлттэй болж байна. Тус платформыг эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн ашиглах, санал сэтгэгдлээ үлдээж бусадтай хуваалцах боломжтой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    320 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    258 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    240 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    238 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    232 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    30 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    25 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх