Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Месси ба Роналдогийн ялгаа гэрлийн хэдэн жилтэй тэнцэнэ

2023-6-09
0
ЖИРГЭХ

“Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Месс ба Португал улсын алдарт тамирчин Криштиан Роналдо хоёрыг харьцуулшгүй, тэдний хооронд хэдэн гэрлийн жилийн ялгаа бий. Роналдо сайн тоглодог ч Хааны цом болон Супер цом, ДАШТ гээд бүгдэд ялагдсан... Роналдо энэ улиралд “Аль-Наср” багийн бүх тэмцээнд тоглож 17 гоол оруулж үр дүнтэй 4 дамжуулалт хийсэн. Месси харин “Пари Сен-Жермен” багийн 35 тэмцээнд орж 21 гоол, 20 гоолын дамжуулалт хийжээ” гэж “Аль-Хилаль" клубын экс дасгалжуулагч Эмилиано Диас өмнө нь мэдэгдэж тухай “TyC Sports” дамжуулсан. Харин одоогийн байдлаар Месси 2021 оны зунаас хойш Францын “Пари Сен-Жермен” багийн төлөө 74 тэмцээнд оролцож 32 гоол оруулж 35 гоолын дамжуулалт хийжээ. 
Сонирхуулахад, Мессийн тухай олон дуулиант мэдээлэл ар араасаа цацагдсан. Месси өөрөө Саудын Арабын 1,5 тэрбум еврогоос татгалзаж Америкийн "MLS Интер Майами” клубыг сонгожээ. Гэхдээ гэрээ байгуулагдаагүй, 7 сарын 1-нд гарын үсэг зурахаар төлөвлөсөн.
“MLS” клуб жилд 60 сая еврогийн цалин, бас их хэмжээний бонусыг Мессид санал болгосон гэж АНУ мэдээллээ. Харин "Sport"-н мэдээлснээр "Интер Майами" 4 жилд 200 сая долларыг Мессид амлажээ. Энэ талаар Месси “Би Майамид очихоор шийдсэн, Европоос явж олны анхаарлын төвөөс гарч өөрийн гэр бүлд илүү их анхаарал тавих болно. Үнэнийг хэлэхэд мөнгө миний хувьд хэзээ ч асуудал эсвэл бэрхшээл байгаагүй... Хэрэв би мөнгийг сонгосон бол Саудын Араб эсвэл өөр багийг сонгож очих байлаа... Европын бусад багаас надад санал ирсэн, гэвч би харж судлахыг хүсээгүй. Яагаад гэвэл би “Барселон”-д буцаж очихыг хүссэн юм. Хэрэв  “Барселон”-д асуудал тулгараагүй бол би Европын хөлбөмбөгөөс явахгүй байсан. Хэдий тийм ч ДАШТ-ий дараа би Европт карьераа тайван дуусган Америк явахыг хүссэн юм... Тэнд олны хараа хяналтаас хөндийрч ямар ч дарамт шахалтгүй тайван тоглож улмаар 2026 оны ДАШТ-нд оролцохоор төлөвлөж байгаа" хэмээн мэдэгдсэн тухай Испаний "Mundo Deportivo" сонин бичжээ. Харин зарим ХМХ-н мэдээлснээр түүний гэр бүл Арабын улсад амьдрахыг хүсээгүй аж. 
Дашрамд дурдахад, “Интер Майами” баг өнөөгийн байдлаар “MLS”-н хүснэгтэд хамгийн сүүлд буюу 15-д жагсч байгаа. Энэ багийн эздийн нэг нь домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм гэдгийг та мэдэх үү?.
Месси АНУ-д очих тухай мэдээ түгсний дараа тэнд жинхэнэ “хөлбөмбөгийн солиорол” эхэлжээ. “Интер Майами” багийн албан аккуантад 12-хон минутын дотор 12 сая дагагч нэмэгдсэн. “TickPick”-н мэдээлснээр “MLS”-т тоглох Мессийн анхны тэмцээний тасалбарын үнэ 17 дахин өсч 29 доллараас 521 доллар болчихжээ. Тиймээс дэлхийн аваргыг “амьдаар харах” нь NBA-н финалд “Майами Хит” ба “Денвер Наггетс” багууд тоглохоос ч ($412) үнэтэй тусах нь.
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх