Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал, дүгнэлт гаргалаа

2023-6-12
0
ЖИРГЭХ

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлага оролцсон  "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болов. Уулзалтад оролцогчид есөн салбар хороонд хуваагдан хуралдаж, санал дүгнэлт гаргалаа. Тэд улсын хөгжлийг нэгдмэл байдлаар  урт хугацаанд төлөвлөх, хүрэх үр дүн рүү Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа чиглэх хэрэгцээ байна. Мөн байгууллагын, нэгжийн болон төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын бүтээмжийг дээшлүүлэх замаар УХХБ-ын зорилтуудын биелэлтийг хангах шаардлагатай гэж үзлээ. 
Тухайлбал, “Эдийн засаг”-ийн салбар хорооны хуралдаанаас цар тахал, геополитикийн хүндрэлтэй хүнд үе байсан ч манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эдийн засгийн зорилт арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ. Ингэхдээ “Эдийн засаг” зорилгын хүрээнд 13 үзүүлэлтийг шалгуур болгосноос дийлэнхийг нь амжилттай хангаад явж байна.  Жишээ нь, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар 7.9 хувьд хүрч цар тахлын өмнөх түвшиндээ хүрч зорилтоо хангаж байгаа бол нэг хүнд ногдох ДНБ 5000ам.долларт хүрээд байна. Экспорт гэхэд л 2022 онд 12.5 тэрбум ам.долларт хүрч өслөө. Энэ бүхэн нь өнгөрсөн гурван жилд цар тахал, дайнаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсныг харуулж байна гэж үзжээ. 
Цаашид Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг ахиулж холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талдаа эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгосноор хөгжлийн бодлогын зорилго хангагдана гэж салбар хорооныхон дүгнэлээ. 
Харин “Засаглал”-ын салбар хорооныхон төрийн албан хаагчдыг ухаалаг засаглалын тухай нэгдсэн ойлголттой болгож, бодлогын хэрэгжилтийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх замаар бүтээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Засаглалын хүрээнд иргэн–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газраас төрийн бодлогын хэрэгжилтэд анхан шатны нэгжийн удирдлага, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэлээ. 
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл”салбар хорооныхон салбарын хүний нөөцийн бодлого, албан хаагчийн мэдлэг, чадвар, ажиллах орчныг сайжруулах, аймаг тус бүрийн онцлогийг шингээсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын салбар нэгдсэн нэг стандарттай байх ёстой гэж дүгнэв. Мөн биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, соёлын аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалт, комплекс байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ бий гэлээ. 
"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс,орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот”гэсэн есөн салбар хорооны хурлаар үргэлжилж, тус бүрдээ санал, дүгнэлт гаргасан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх