Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав

2023-6-14
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн. 
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах хүрээнд 2023 оны Улсын төсөвт тодотгол хийх саналыг гаргасан. Улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляц нэмэгдэх эрсдэл бий. 
            Иймд, инфляцыг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр  авах зарим хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгав.

Мөн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дашрамд “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх