Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Европ, Америк ган гачигт нэрвэгдлээ

2023-6-16
0
ЖИРГЭХ

Европ, АНУ их ган гачигт нэрвэгдэж гол мөрөн ширгэж ургац алдаж байгаа тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. Дэлхийн ган гачгийн нөхцөл байдлыг судалдаг Коперникийн обсерватори тайлангаа нийтлэв. “Газар дундын тэнгисийн баруун хэсэгт их хална, одоо энд хөрсний чийглэг багасч гол нуурын усны хэмжээ багасчээ” хэмээн тус тайланд дурджээ. 
Европын баруун урд нутаг, Хойд Африкт агаарын температур дунджаас 2,5-4 градусаар нэмэгдсэн аж. Европт их ган гачгийн улмаас гол мөрөн ширгэж ерөнхийдөө усны нөөц багаслаа. 2022 оны 5 сараас хойш Мароккогийн хойд хэсэг, Алжир, Испаний өмнөд нутаг, Францын урд хэсэг, Италийн хойд нутагт агаарын температур дундаж хэмжээнээс 2,5-4 градусаар өндөр байна. Цаг уурын нөхцөл байдал энэ хавар бүр 2022 оныхоос ч дордож Европт их гач гачиг тохиолоо. Улмаар энэ нь усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөж байна. Өнөөдөр Испани усны хомсдолд орсон, жишээ нь Андалусияд л гэхэд усан сан ердөө 25% дүүргэлттэй. Пиренейн хойг (Португалын хойд хэсгээс бусад нь) болон Африкийн хойд нутаг, Францын төв-өмнөд нутгуудад энэ жил ургац бага авах шинжтэй. Түүнчлэн Марокко, Алжир, Тунис ч ургац алдаж магадгүй. 
Европт их халуун дөнгөж эхэлж байгаа бол дэлхийн баруун бөмбөрцөг ган гачигт хэдийн нэрвэгджээ. Төв Америкт асар их халуу шатаж Панамын суваг эрсдэлд ороод байна. Уг сувгийг тэтгэдэг Гатун нуурын түвшин ган гачгаас болж их багассан ба 7-р сард түүхэн доод түвшинд очих төлөвтэй. Ийм учраас Панамын сувгийн удирдах газар одооноос түүгээр өнгөрөх хөлөг онгоцуудыг жингээр нь хязгаарлаж байна. 
АНУ-ын шинжээчид “Их халууны улмаас хүнсний үнэ өсөх байх” хэмээн таамаглажээ. Энэ жил Флоридагийн апельсины ургац 2022 онтой харьцуулахад 56% унаж магадгүй. Түүнчлэн Жоржи мужид тоорын ургац бүр 90% буурна гэжээ. Америкийн гол тэжээгч Канзас л гэхэд сүүлийн 60 жилд үзэгдээгүй бага хэмжээний улаанбуудай хураан авах гэж байна. Иймээс гурилын үйлдвэрүүд Дорнод Европоос үр тариа худалдаж авах шинжтэй. 2023 онд эрдэнэ шишийн ургац ч багасчээ. “Их халууны нөлөөгөөр Техасаас өгсүүлээд Хойд Дакото хүртэл Дунд Өрнөдөд эрдэнэ шиш, шар буурцаг зэргийн ургац буурч болзошгүй. Энэ бүхэн мэдээж мал аж ахуйд том цохилт болно” гэж шинжээчид таамаглаж байна.... Мексикийн буланд хүчилтөрөгчийн түвшин багассаны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд энд олон арван мянган загас үхжээ. Их халуунд эрэгт шидэгдсэн загасууд өмхийрч ялзарсан тул наран шарлагын газарт очихгүй байхыг Техасын эрх баригчид анхаарууллаа. 
“2022 онд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2021 оныхоос 33%-иар ихэсчээ. Үүний зэрэгцээ хүнсний хомсдолд орсон хүний тоо сүүлийн 4 жил дараалан нэмэгдлээ” хэмээн “Хүнсний хямралын тайлан”-д дурджээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх