Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Бразилд эмх замбараагүй байдал үүсч Онц байдал тогтоов

2023-1-09
0
ЖИРГЭХ

Браизил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва “Төрийн эргэлт гаргах гэж оролдсонтой холбогдуулан 1 сарын сүүл хүртэл нийслэл хотод Онц байдал тогтоолоо” хэмээн зарлав. Тэрбээр мөн “Хуулийн дагуу жагсах нь ардчилал. Гэвч өнөөдөр төр засгийн байгууллагууд руу халдаж дээрэм тонуул үйлдсэн нь олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэрэг.... Эмх замбараагүй байдал дэгдээгчдийг олж илрүүлэн шийтгэнэ, тэд бүгд хуулийн дагуу ял шийтгэлээ авах болно. Фашистууд гэж бидний нэрлэсэн тэр хүмүүс бол хамгийн өөдгүй, жигшим улс. Тэд улстөрд, ордон руу, Конгресс руу халдан довтоллоо” гэж мэдэгдлээ. 
"Бразил улсын экс Ерөнхийлөгч Болсонару ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 1 сарын 8-ны ням гарагт хуучин Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дэмжигчид хэдэн зуун мянгуулаа парламентын ордон руу дайрав. Чулуу, саваа мод барьсан жагсагчид мөн Ерөнхийлөгчийн ордон, Холбооны Дээд шүүх рүү ч халдан орж чадлаа. Тэд олон зуун цэргүүдийг барьцаанд авсан....  Нөхцөл байдал хяналтаас гарч байна" гэж “Globo” телевиз мэдээлжээ.
Цагдаа, цэргийнхэн сүүлдээ эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, дуу чимээний гранат зэргийг ашиглажээ. Бүр нисдэг тэргээс нулимс асгаруулах хий цацаж буй бичлэг интернэтэд түглээ.... Хүчний байгууллагууд хэдэн цагийн дараа л төр засгийн байгууллагуудыг эсэргүүцэгчдээс бүрэн чөлөөлж чадсан аж. Хууль зүй, нийтийн аюулгүй байдлын сайд Флавио Дино “Болсонаругийн талынхан ардчиллын эсрэг үйлдэл хийлээ, үнэхээр утгагүй алхам. Хүчээр өөрсдийн үзэл бодлыг тулгах оролдлого хэзээ ч бүтэхгүй” хэмээн мэдэгдэв. 
Эмх замбараагүй явдлыг дарах үеэр 400 гаруй хүнийг саатуулж заримыг баривчилжээ. Тэднийг хэн болохыг тогтоож үйлдсэн хэргийн хүнд хөнгөнийг батлах ажиллагаа үргэлжилж байна. Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва эмх замбараагүй явдлын дараа нийслэлд буцаж иржээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх