Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа

2023-6-29
0
ЖИРГЭХ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалын чухал зорилгуудын нэг бол БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болохыг онцлоод “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 38 мянга гаруй инженер технологийн ажилтан шаардлагатай бөгөөд БНХАУ-ын шинжлэх ухааны дэвшил, технологийн чиглэлээр туршлага судалж, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо тус улсын ШУА нь Төрийн Зөвлөлийн шууд харьяа бөгөөд байгалийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр дагнан ажилладаг гэлээ. Мөн БНХАУ-ын “Инновац-2020”, “Инновац-2050: Шинжлэх ухаан, технологи ба Хятадын ирээдүй” зэрэг стратегийн судалгааны тайлангуудыг боловсруулжээ.

ШУА нь 69 мянга гаруй судлаач, 79 мянга орчим суралцагчтай, 130 үндэсний лаборатори, инженерийн төв, хээрийн ажиглалтын болон судалгааны 68 станцтай гэж танилцууллааЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо нар хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтарсан судалгааны төслүүдийг эхлүүлэх, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлэх, БНХАУ-д инженер, архитектор болон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр оюутан сургах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр орны эдийн засагт ач холбогдол бүхий инженерүүдийг хангалтай бэлтгэх мэргэжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх