Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Акита үүлдрийн нохойг хүлээн авлаа

2023-7-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.
Энэ үеэр ноён Т.Эндо Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Кизүна хэмээх Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өглөө. Кизүна нь гурван сартай эр гөлөг бөгөөд түүний нэр эв эеийн холбоо гэсэн утгатай юм байна. Ерөнхий сайдыг "Токио-2020" зуны олимпын нээлтэд оролцох үеэр гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж, цар тахлын хүнд нөхцөлд олимпын наадам зохион байгуулах түүхэн сорилттой үед хүрэлцэн ирсэнд талархан, эв найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, Акита үүлдрийн нохой бэлэглэхээ илэрхийлсэн юм. Тухайн үед цар тахлын халдварын эрсдэлээс сэргийлж тус үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлж байв.Тус үүлдрийн нохой нь Акита муж орчмоос гаралтай бөгөөд Японы ардын уран зохиол, үлгэр, тууж, урлагийн бүтээлд үнэнч байдал, эр зориг, хүч чадлын бэлгэдэл болгон дүрсэлсээр иржээ. Эзнээ 10 жил хүлээж, Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөн дээр хөшөө болон мөнхөрсөн домогт Хачико нохой Акита үүлдрийнх аж.
 
Мөн Хачико нохойны 100 жилийн ой тохиож байгаа 2023 онд энэхүү үйл явдал давхцаж буйгаараа бэлгэшээлтэй гэж Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Эндо хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх