Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Аймшигт ган гачиг Европыг нөмрөн авна гэж сэрэмжлүүлэв

2023-7-06
0
ЖИРГЭХ

“Энэ улиралд Франц, Испаний зарим нутагт усны хэрэглээг хязгаарласан. 6 сарын сүүлээр зарим нутагт агаарын температур 44 хэм давлаа. 6 сарын 1-10-нд Испаний газар нутгийн 60%-д нь гантай байсан. Зөвхөн шугам хоолойн алдагдлын улмаас Европ ундны усныхаа 20-25%-ийг алддаг тухай Европын хүнсний ус нийлүүлэгчдийн үндэсний холбоо мэдээллээ” хэмээн “Sky News” дамжуулав.
Цаг уурын судалгаагаар дагнадаг Европын обсерваторийн мэргэжилтнүүд ““Аймшигт ган гачиг удахгүй Европыг нөмрөн авч усны төлөөх тулаан эхэлнэ...  Сүүлийн жилүүдийн цаг уурын байдалд бид дүгнэлт хийсэн. Европ тивийн газар нутгийн гуравны нэгээс илүү хувь нь гангийн өмнөх үед байна, харин 10%-д нь одоо их ган гачиг нүүрлэжээ. Энд бид зөвхөн энэ зуны тухай яриагүй, цаг уурын даяаршсан өөрчлөлтийн тухай сэрэмжлүүлж байна. Ер нь ган гачиг 2018 оноос хойш янз бүрийн хэлбэрээр илэрч байгаа. Европт усны нийт алдагдал жилд 84 тэрбум тонн хүрчээ” гэж мэдээллээ. Энэ таамаглалыг Австралийн их сургуулийн судалгаа баталж байна. “Европ сүүлийн жилүүдэд асар их хэмжээний хөрсний усаа тогтмол алдаж байгаа, үүнийгээ борооны усаар нөхөж чадахаа больсон” гэж Австралийн эрдэмтэд тайлбарлалаа. 
Цаг уурын тэмцэгчид, эко идэвхтнүүд ган гачгийн улмаас Испаний гольфид “дайн зарлаж” улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. “Энэ бол усыг ашиггүй зүйлд зарцуулж байгаа жишээ. Яагаад гэвэл, гольфын нэг нүхэнд өдөрт 100 мянга гаруй литр ус зарцуулдаг. Гэтэл манай орны хүн амын ердөө 0,6% нь гольф тоглодог” гэж эко идэвхтнүүд шүүмжлэв. Тэд мөн Испаний өнцөг булан бүрд  орших 10 гольф-клубын талбайг цементээр бүрж орхижээ. Харин “Extinction Rebellion Spain”-н эко идэвхтнүүд “Ус бол нийтийн баялаг”,  “Анхаар! Ган гачиг! Цаг уурын шударга ёсны төлөө гольф клуб хаагдсан” зэрэг зурагт хуудас барьж жагсч байна. 
Нэмж өгүүлэхэд, Португал улсын газар нутгийн 90% ган гачигт нэрвэгджээ. Иймээс тус орны Засгийн газар ядуурсан фермерүүддээ туслахын тулд Европын холбооноос санхүүгийн тусламж хүслээ.
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх