Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Өглөөний уулзалтаа “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрэлцэн ирсэн банк санхүүгийн салбарын зочид төлөөлөгчидтэй хийлээ

2023-7-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийж байна.

Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan Cazenove, Goldman Sachs, Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцож байна.

Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийж буй Ерөнхий сайдын өглөөний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний уламжлалт баяр наадмын мэнд хүргээд улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, “Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.

Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах том алхмуудын нэг юм. Сонгуулийн холимог тогтолцоо нийгмийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад орж ирэх үүд хаалгыг нээж, жендэрийн тэгш байдлыг хангаж, бусад намуудад томоохон боломж олгох болно. Илүү ил тод, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна” гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах журмуудыг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болох юм.

Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийж буй Ерөнхий сайдын өглөөний уулзалт амжилттай болж өнгөрлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх