Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Монголын "Team Lilgun" баг ялж 1,25 саяар шагнуулав

2023-7-25
0
ЖИРГЭХ

"Mobile Legends: Bang Bang" (MLBB)-н “Фижитал тоглоом 9” тэмцээн 7 сарын 20-23-нд ОХУ-ын Казань хотод явагдлаа. Фижитал гэдэг нь physical+digital гэсэн үг. Финалд Монгол, Турк, Мьянмар, Оросын баг тунаж үлдсэнээс манай “Team Lilgun” баг ялалт байгуулж  1,25 сая рублийн шагнал хүртлээ.

 Тэмцээний шагналын нийт сан 3 сая рубль: 
1.Монгол Улс “Team Lilgun” баг 1,25 сая рубль
2.Мьянмар улс “Falcon Esports” баг 650 мянган рубль 
3. Турк улс “Fire Flux Impunity” 400 мянган рубль
4.Орос улс “Deus Vult” баг 200 мянган рубль
5. Малайз улс “Team HAQ” баг 150 мянган рубль
6. АНЭУ-ын “AXE Team” баг 150 мянган рубль 
7.Камбож улс “Team Max” баг 100 мянган рубль
8. АНЭУ-ын “Okami Esports” баг 100 мянган рубль 

Монголын тоглогч Батжаргалын Батболд “Гар нийлсэн сайхан тоглолт, харилцан ойлголцол бол манай багийн ялалтын гол нууц. Бид 3 жил хамтдаа тоглож байгаа...  Би их аз жаргалтай байна, багийн гишүүдээрээ их бахархдаг. Бид их удаан хугацааны турш маш шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн тул сэтгэл санаа нэг их түгшээгүй. Бид өөр нэг тэмцээнд оролцоод ийшээ их удаан нисч ирлээ... Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан. Сэтгэл их хангалуун байна.... Оросын “Deus Vult” баг их сайн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. 
Харин “Ирээдүйн Тоглоом” төслийн удирдагч Игорь Столяров “Энэхүү тэмцээн нь ирэх жил зохион байгуулагдах “Ирээдүйн тоглоом” олон улсын мульт спортын тэмцээний хүрээнд явагдсан. “MLBB” маш алдартай тоглоом.... “Фижитал Тоглоом”, “Ирээдүйн Тоглоом” бол маш хүчтэй брэнд бөгөөд байнга шинэ хөгжөөн дэмжигчид нэмэгдэж байдаг. Бид брэндээ таниулах гэж сурталчилгааны ажлаа явуулж эхэлсэн.... Манай тэмцээний шууд дамжуулалтыг 6 сая гаруй хүн үзсэн. Энэ үнэхээр том амжилт, гэсэн ч бид үүндээ тайвшрахгүй урагш тэмүүлэх болно" гэж мэдэгдэв.
Казань хотод 7 сарын 24-27-нд тэмцээн “Dota 2” төрлөөр үргэлжилнэ. Тэмцээнийг үнэгүй үзэж болно, гэхдээ эхлээд kassir.ru сайт дээр бүртгүүлэх ёстой” хэмээн мэдэгдэв. Нийт 8 баг тэмцээнд оролцоно: Перугийн “Infamous Gaming”, “Infinity”, “Thunder Awaken”, Филиппиний “Polaris Esports”, “Neon Esports”, Киргизийн “Hydra”, Казахстаны “Ualeikumnihao”, Оросын “One Move”. 
Нэмж өгүүлэхэд,  “Ирээдүйн Тоглоом” тэмцээн 2024 оны 2 сарын 23-наас 3 сарын 2-ны хооронд Орос улсын Казань хотод явагдана. Шагналын сан 25 сая доллар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх