Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотын “Сириус” хэмээх Шинжлэх ухаан, урлагийн паркт хүрэлцэн ирж Залуу эрдэмтдийн III чуулганд оролцлоо. Орос 2022 онд “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх 10 жил”-г эхлүүлснээ зарласан бөгөөд энэ чуулган нь тус төслийн авч буй томоохон арга хэмжээ юм байна. Чуулганы үеэр гаргасан “Наша Лаба” үзэсгэлэн дээр Орос, Белоруссын тэргүүлэгч 17 компани өөрсдийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүд болох 110ш тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнгийн онлайн каталогт 500 гаруй компаний 19 мянга гаруй цоо шинэ бүтээл, бараа таваар байгаа аж.
Путин “Орос үүрд манай технологийг хэрэглэж биднээс мөнхөд хамааралтай болсон гэж Өрнөд үзэж байсан. Харин та нар шиг эрдэмтэд, залуусын ачаар бид үүнийг өөрчилж чадлаа, тэгэхдээ бүр дажгүй богино хугацааны дотор.... Гений технологийг хөгжүүлсний дүнд улс орнууд олон давуу талтай болно. Гений технологи, Хиймэл оюун зэрэг нь Засгийн газрууд болон улс орнууд, ер нь хүмүүсийн амьдралд олон чиглэлд хөгжил дэвшлийг авч ирнэ... Тэргүүлэгч чиглэлд судалгаа, шинжилгээний ажил хийдэг судлаач аспирантуудын цалин тэтгэмжийг нэмнэ. Одоо Ерөнхийлөгчийн тэтгэмж 75 мянган рубль болно... Шинжлэх ухааны байгууллагуудыг хөгжүүлэхэд тусалсан бүс нутгуудийн удирдагчид, амбан захирагчдыг ч урамшуулах болно....” гэж мэдэгдэв.
“Чухам залуу эрдэмтэд л ОХУ-ыг технологийн хувьд бие даалгаж чадна. Манай орон чухам тэдний ачаар дэлхийн шинжлэх ухааны хөгжлийг тэргүүлэгчдийн эгнээнд орох юм. Орос улс өнөөдөр хүний нөөц, кадрыг шинжлэх ухааны чиг хандлагатай хүмүүжүүлэхийг тэргүүн зэргийн зорилтоо болгосон, үүнийг залуу эрдэмтэдтэй хийсэн Ерөнхийлөгч Путины уулзалт дахин баталлаа. Шинжлэх ухаан, технологийн 10 жилд Оросын төр засаг тус салбарыг хөгжүүлэх цогц арга хэмжээ авч залуу эрдэмтдэд санхүүгийн тусламж үзүүлж байна. Их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд одоо шинэ мэргэжилтнүүдийг орон сууцтай болгоход туслах үүрэг хүлээсэн... Өнөөдөр эрдэмтэд судлаачид бол нэр хүндтэй, өндөр цалинтай, нийгмийн баталгаатай давхарга болж хувирлаа... Оросын Шинжлэх ухааны сан одоо 39-өөс доош настай эрдэмтдийн 70%-д дэмжлэг үзүүлж байна, энэ бол 56 мянга гаруй хүн” гэж улстөр судлаач Арсений Майоров онцлон тэмдэглэв.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Өрнөдийн технологийн хамаарлаас бид гарч чадлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй1 цаг 12 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа4 цаг 38 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай11 цаг 50 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээӨчигдөр 19 цаг 10 мин
-
Тажикистан: Мэргэ төлөг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэӨчигдөр 17 цаг 11 мин
-
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарнаӨчигдөр 16 цаг 04 мин
-
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилааӨчигдөр 16 цаг 00 мин
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүдӨчигдөр 10 цаг 26 мин
-
УБ-т 28 градусӨчигдөр 08 цаг 03 мин
-
АНУ-ын хүн ам цөөрч байнаУржигдар 19 цаг 02 мин
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байнаУржигдар 16 цаг 26 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУржигдар 15 цаг 43 мин
-
Эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэУржигдар 15 цаг 39 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулнаУржигдар 15 цаг 37 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгавУржигдар 10 цаг 43 мин
-
УБ-т 22 градусУржигдар 08 цаг 00 мин
-
Шойгу огцров85 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ76 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна52 үзсэн
-
15 градус дулаан48 үзсэн
-
УБ-т 22 градус46 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл