Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо цэргийн сүрт жагсаалаар эхлүүлэв. Параданд 9000 гаруй цэрэг офицер жагссанаас 1000 орчим нь цэргийн тусгай ажиллагаанд оролцогсод. Ёслолын жагсаалд мөн 75 танк болон хуягт машин, байлдааны техник болон “Русские витязи”, “Стрижи” байлдааны онгоцны элит баг оролцжээ. Баярын арга хэмжээнд Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны тэргүүн Касым -Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны лидер Шавкат Миромонович Мирзиёев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны тэргүүн Сердар Гурбангулыевич Бердымухамедов, Кубын тэргүүн Мигель Диас-Канель Бермудес, Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит, Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Омар Сисок Эмбало нар хүрэлцэн иржээ.
Путин хэлсэн үгэндээ “Европ бараг бүхэлдээ Германы Вермахтын төлөө ажиллаж байсан тэр үед ЗХУ бараг ганцаараа нацистуудтай тулалдаж ялсан” гэж онцлон тэмдэглэжээ. Гэвч тэр энэ удаа аймшигт дайны эхний өдрөөс дуусан дуустал цор ганцаараа ЗХУ-ыг дэмжиж өөрийн боломжоос ч илүүг фронт руу илгээж бэлэглэсэн манай Монгол Улсын тухай ганхийсэнгүй. Гэсэн хэрнээ Хятадын ард түмний эрэлхэг баатарлагийг магтан сайшаахаа Путин мартсангүй.
Нэмж өгүүлэхэд, “Үхэшгүй мөнх хороо” жагсаал энэ жил Монгол, Белорусс, Хятад зэрэг дэлхийн 10 гаруй улсад явагдлаа.
#МЦогзолмаа орчуулав.
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав7 цаг 42 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ14 цаг 37 мин
-
28 градус дулаан17 цаг 22 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй106 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ103 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна84 үзсэн
-
УБ-т 28 градус75 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл