ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Белоруссын нутаг дээр стратегийн бус цөмийн зэвсэг байршуулсан, тэгээд ч Белоруссын Ерөнхийлөгч энэ сургуулилтад оролцохыг хүссэн юм. Бид тогтмол ийм сургуулилт хийдэг. Энэ удаа 3 үе шаттай явагдана, 2-р шатнаас белорусссууд оролцоно. Манай 2 армийн Батлах хамгаалах яам, Жанжин штабууд зохих тушаал заавраа авчихсан. Тэд хамтдаа бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэв. Харин Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко “Цөмийн зэвсэг бол аймшигтай зэвсэг, түүнийг ашиглахын өмнө заавал сургуулилт хийх шаардлагатай. Нөхцөл байдал хурцдаж байна. Энэ тохиолдолд юу хийх вэ? "Дариа хуурай байлгах ёстой", энд цөмийн үхлийн зэвсэг ч хамаатай. Дэлхий маань хэзээ хэзээнээс ч илүүтэй цөмийн сүйрэлд ойрхон ирчихлээ. Цөмийн зэвсгийн сургуулилтын эхний үе шатыг бид тус тусдаа явуулна. Харин 2 ба 3-р шатыг цугтаа хийнэ. Энэ бол бидний хамтдаа хийх 3 дахь сургуулилт” гэж ярилаа. “Цөмийн цохилт өгөх сургуулилтын үеэр “Искандер” цогцолборын дивиз, “Су 25” байлдааны онгоцын эскадрилийг дайчилна” гэж Белоруссын Батлан хамгаалахын сайд Виктор Хренин нэмж хэлэв.
#МЦогзолмаа орчуулав.
Лукашенко: Цөмийн зэвсгийг ашиглахын өмнө заавал сургуулилах шаардлагатай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав5 цаг 53 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ12 цаг 48 мин
-
28 градус дулаан15 цаг 33 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй106 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ103 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна84 үзсэн
-
УБ-т 28 градус75 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл