“Их долоо” бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Италийн Апули мужид нээгдлээ. Дэлхийн хүчирхэг 7 улсын хэлэлцэх гол сэдэв нь "Украины асуудал" хэмээн "Associated Press" агентлаг зэрэг дэлхийн ХМХ дамжуулж байна. Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани уг арга хэмжээний нээлтэн дээр “ОХУ-ын царцаасан активаас олсон орлогыг Украинд зориулж ашиглах асуудлаар “G7”-н тэргүүнүүд улстөрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ бол оросуудын хөрөнгө мөнгийг хураан авч буй хэрэг биш, бид зөвхөн царцааж битүүмжилсэн тэдний мөнгөний хүүг ашиглана, тэгэхдээ зээлийн баталгааны дагуу Киевт өгөх юм” хэмээн мэдэгджээ.
Сануулахад, Орос гүрэн 300 тэрбум долларын активаа гадаадын улс орнуудад хадгалж байсан юм, голдуу Европт. Харин АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд 2 жилийн өмнө Орос-Украины дайнтай холбоотойгоор оросуудын өмч хөрөнгийг царцааж битүүмжилсэн билээ.
#МЦогзолмаа орчуулав.
G7: ОХУ-ын царцаасан активын хүүг ашиглахаар боллоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.