Америк улсад одоо “CONCACAF”-н (СОnfederation of North, Central America and Caribbean Association Football) Алтан цомын тэмцээн явагдаж байна. Энэ тэмцээнийг 1991 оноос хойш 2 жил тутам зохион байгуулдаг, голдуу АНУ-д. “CONCACAF”-д мөн Кубын хөлбөмбөгийн шигшээ баг оролцдог юм байна. Гэтэл энэ удаагийн тэмцээний үеэр Кубын 5 хөлбөмбөгчин бас эмч нь оргосон хэрэг гарлаа. Кубачууд Гватемалын шигшээ багтай тоглоод ялагдсаны дараа Майамигаас Хьюстон явах ёстой байв. Гэтэл Кубын шигшээ багийн Роберни Кабальеро, Карлос Денилсон Моралес, Нейссер Сандо, Жассаэль Эррера нар рейст ирсэнгүй, зугтаажээ. Дараа нь Куба ба Канадын тоглолтын үеэр хаалгач Санди Санчес оргов. Тэмцээний 61 дэх минутад Санчесыг нөөц хаалгач Нельсон Жонстоноор сольжээ, гэтэл мань эр шууд хаалгандаа гоол оруулж бөөн шуугиан дэгдэв. Санчес үүнийг ашиглан шууд тэмцээний үеэр оргочихсон аж. Нэрмээс болж энэ тэмцээн эхлэхийн өмнө багийн эмч алга болчихсон. Ингээд Кубын багийн 6 хүн Америкт үлдлээ.
1999 оноос хойш Кубын 50 гаруй хөлбөмбөгчин иймэрхүү байдлаар оргож АНУ-д үлджээ. Спортын бусад төрлийн тамирчид ч бас оргодог. Зөвхөн энэ жил Кубын 30 тамирчин зугтаасан аж. Тамирчдаас гадна Кубын энгийн иргэд ч АНУ руу зугтаах нь сүүлийн үед эрс ихэсчээ. “Зөвхөн сүүлийн 1 жилд Кубын бараг 250 мянган иргэн оргож Америкт ирсэн. Энэ бол 11 сая иргэнтэй Кубын хүн амын 2% гаруй болно” хэмээн АНУ-ын Засгийн газар мэдээллээ.
Кубын 5 тамирчин тэмцээнээ орхиж зугтаажээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өнөөдөр 30 градус53 мин
-
Говийн наран телевиз “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг онцлов12 цаг 58 мин
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав15 цаг 14 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ22 цаг 9 мин
-
28 градус дулаанӨчигдөр 07 цаг 57 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй109 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ107 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна92 үзсэн
-
УБ-т 28 градус80 үзсэн
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ70 үзсэн
-
УБ-т 22 градус66 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл