"Mobile Legends: Bang Bang" (MLBB)-н “Фижитал тоглоом 9” тэмцээн 7 сарын 20-23-нд ОХУ-ын Казань хотод явагдлаа. Фижитал гэдэг нь physical+digital гэсэн үг. Финалд Монгол, Турк, Мьянмар, Оросын баг тунаж үлдсэнээс манай “Team Lilgun” баг ялалт байгуулж 1,25 сая рублийн шагнал хүртлээ.
Тэмцээний шагналын нийт сан 3 сая рубль:
1.Монгол Улс “Team Lilgun” баг 1,25 сая рубль
2.Мьянмар улс “Falcon Esports” баг 650 мянган рубль
3. Турк улс “Fire Flux Impunity” 400 мянган рубль
4.Орос улс “Deus Vult” баг 200 мянган рубль
5. Малайз улс “Team HAQ” баг 150 мянган рубль
6. АНЭУ-ын “AXE Team” баг 150 мянган рубль
7.Камбож улс “Team Max” баг 100 мянган рубль
8. АНЭУ-ын “Okami Esports” баг 100 мянган рубль
Монголын тоглогч Батжаргалын Батболд “Гар нийлсэн сайхан тоглолт, харилцан ойлголцол бол манай багийн ялалтын гол нууц. Бид 3 жил хамтдаа тоглож байгаа... Би их аз жаргалтай байна, багийн гишүүдээрээ их бахархдаг. Бид их удаан хугацааны турш маш шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн тул сэтгэл санаа нэг их түгшээгүй. Бид өөр нэг тэмцээнд оролцоод ийшээ их удаан нисч ирлээ... Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан. Сэтгэл их хангалуун байна.... Оросын “Deus Vult” баг их сайн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Харин “Ирээдүйн Тоглоом” төслийн удирдагч Игорь Столяров “Энэхүү тэмцээн нь ирэх жил зохион байгуулагдах “Ирээдүйн тоглоом” олон улсын мульт спортын тэмцээний хүрээнд явагдсан. “MLBB” маш алдартай тоглоом.... “Фижитал Тоглоом”, “Ирээдүйн Тоглоом” бол маш хүчтэй брэнд бөгөөд байнга шинэ хөгжөөн дэмжигчид нэмэгдэж байдаг. Бид брэндээ таниулах гэж сурталчилгааны ажлаа явуулж эхэлсэн.... Манай тэмцээний шууд дамжуулалтыг 6 сая гаруй хүн үзсэн. Энэ үнэхээр том амжилт, гэсэн ч бид үүндээ тайвшрахгүй урагш тэмүүлэх болно" гэж мэдэгдэв.
Казань хотод 7 сарын 24-27-нд тэмцээн “Dota 2” төрлөөр үргэлжилнэ. Тэмцээнийг үнэгүй үзэж болно, гэхдээ эхлээд kassir.ru сайт дээр бүртгүүлэх ёстой” хэмээн мэдэгдэв. Нийт 8 баг тэмцээнд оролцоно: Перугийн “Infamous Gaming”, “Infinity”, “Thunder Awaken”, Филиппиний “Polaris Esports”, “Neon Esports”, Киргизийн “Hydra”, Казахстаны “Ualeikumnihao”, Оросын “One Move”.
Нэмж өгүүлэхэд, “Ирээдүйн Тоглоом” тэмцээн 2024 оны 2 сарын 23-наас 3 сарын 2-ны хооронд Орос улсын Казань хотод явагдана. Шагналын сан 25 сая доллар.
Монголын "Team Lilgun" баг ялж 1,25 саяар шагнуулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Иран 5 хоногийн гашуудал зарлав3 цаг 29 мин
-
Өнөөдөр 30 градус4 цаг 12 мин
-
Говийн наран телевиз “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг онцлов16 цаг 17 мин
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав18 цаг 33 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээӨчигдөр 10 цаг 42 мин
-
28 градус дулаанӨчигдөр 07 цаг 57 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй110 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ108 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна92 үзсэн
-
УБ-т 28 градус82 үзсэн
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ76 үзсэн
-
УБ-т 22 градус67 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл