Казахстан улсын Хүний эрхийг хамгаалах байгууллага мэдэгдэл гаргаж, Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж буйгаа нийтэд дуулгав. “Сүйт бүсгүй хулгайлсан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох зүйл ангийг хуулинд нэмж залруулга оруулах ёстой. “Гэр бүл зохиох зорилгоор хүмүүсийг хулгайлсан этгээдэд хүлээлгэх хариуцлага” гэсэн заалтыг Эрүүгийн хуулинд нэмсний дараа эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг гэмт хэргийн түвшин буурна гэж найдаж байна. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн “хүн хулгайлах тухай” зүйл ангид “Хэрэв хэрэгтэн сайн дураар хулгайлсан этгээдийг чөлөөлбөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэснийг хасахыг бид санал болгож байна... Прокурорын Ерөнхий газар биднийг дэмжиж байна. Эрүүгийн хуулинд оруулах залруулга дээр бид хамтран ажиллах болно” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Казахстанд, ялангуяа өмнөд нутгуудад бүсгүйчүүдийг хулгайлж хүчээр гэр бүл болох үзэгдэл нилээд өргөн тархсан хэвээр байна. Заримдаа ийм гэмт үйлдлийн улмаас амиа хорлох, бэлгийн халдашгүй байдлыг зөрчих, гутааж шившиглэх, эрх чөлөөг нь хууль бусаар хасч хорих явдал гардаг аж. Казахстанд 2019 оноос хойш өнөөг хүртэл хүн хулгайлсан 214 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгдсэн. Гэхдээ тэдний хэд нь хүчээр хүний эхнэр болсон тухай тоо бүртгэл байхгүй аж. “Ихэнх залуус энэ бол гэмт хэрэг гэдгийг мэддэггүй. Тэд маш ноцтой гэмт хэрэг үйлдэж хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчин хувь хүний халдашгүй байдал ба эрх чөлөөнд халдсан гэдгээ ухамсарладаггүй” хэмээн Казахстаны Хүний эрхийг хамгаалах газар мэдээлжээ.
Төв Азийн орнууд, тухайлбал Узбекистан, Туркменистан, Киргиз зэрэг улсын Эрүүгийн хуулинд “гэр бүл байгуулах зорилгоор эмэгтэйчүүдийг хулгайлж хүчээр дарамталсан” бол шийтгэл ногдуулах тусгай зүйл анги байдаг аж.
Казахстанд сүйт бүсгүй хулгайлбал Эрүүгийн хуулиар шийтгэдэг болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээУржигдар 19 цаг 45 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэйУржигдар 18 цаг 46 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлааУржигдар 15 цаг 20 мин
-
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллааУржигдар 11 цаг 24 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 08 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
УБ-т 22 градус2024-05-15
-
Шойгу огцров93 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ81 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна68 үзсэн
-
УБ-т 28 градус57 үзсэн
-
УБ-т 22 градус54 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл