АНЭУ-ын Дубай хотын захиргаа замын хөдөлгөөнд оролцогчид болон авто замын аюулгүй байдлыг сайжруулах төслийн хүрээнд 14 ширхэг “ухаалаг” явган хүний гарцыг нээж ашиглалтад орууллаа. Хиймэл оюуны тусламжтайгаар явган хүний гарцад дөхөж ирж буй авто машин болон замын хөдөлгөөнд оролцогчдыг хянаж сэрэмжлүүлдэг болжээ. Энэ систем жолооч нарт хурдаа бууруулахыг сануулдаг тул замын осол аваар гарах эрсдэл эрс буурч байна. Явган гарцыг мөн өндөр хурдны “5G”-д холбосон тул тухайн замын хэсэг дээрх хөдөлгөөний талаар бүх мэдээллийг цогцоор нь зайнаас цуглуулах боломжтой аж.
“DSO” чөлөөт бүс, мөн “Derq” компани хамтарч энэ төсөл дээр ажилласан ба төслийг нэвтрүүлэхээс өмнө 2 жилийн турш бүх төрлийн тест авч туршсан юм байна. Дубайн эдийн засгийн нэгдсэн бүсийн удирдах газрын төлөөлөгч Муаммар Аль Катеери “Бид одоо “Derq” компанитай хамтран ажиллаж явган зорчигчдын аюулгүйн түвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ Дубай хотыг хамгийн “ухаалаг хот” болгоход хувь нэмрээ оруулж байна” хэмээн мэдэгдэв.
Түүнээс гадна АНЭУ өнгөрсөн мягмар гарагт осол аваарын шалтгааныг арилгах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Үндэсний авто замын томоохон бас нэг төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тус орны Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухейль Аль Мазруи “Шинэ төслийн хүрээнд бид осол аваар их гардаг маршрут бүр дээр “ухаалаг, сэрэмжлүүлэх систем” ашиглана, мөн явган гарцын тоог нэмж байгаа” хэмээжээ.
Дубай “ухаалаг” явган гарцтай болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээУржигдар 19 цаг 45 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэйУржигдар 18 цаг 46 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлааУржигдар 15 цаг 20 мин
-
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллааУржигдар 11 цаг 24 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 08 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
УБ-т 22 градус2024-05-15
-
Шойгу огцров93 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ81 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна68 үзсэн
-
УБ-т 28 градус57 үзсэн
-
УБ-т 22 градус54 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл