Эквадор улсын Эсмеральдас мужид тус орны “Иргэний хувьсгал” улстөрийн, зүүний чиглэлийн хөдөлгөөний тэргүүн Педро Брионесыг гэрийнх нь гадаа үл мэдэх этгээдүүд хөнөөсөн тухай намын нөхөд нь мэдээллээ. Энэ хөдөлгөөн бол экс Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн байгуулсан намын салбар юм байна.
Ийнхүү Эквадорт 7 хоногт 2 улстөрчийн амь насыг бүрэлгэлээ. Өмнө нь буюу 8 сарын 9-нд “Строй” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Фернандо Вильявисенсьог сонгуулийн цуглаан дээр шууд толгой руу нь 3 удаа буудаж хороосон юм.
“Эквадорын түүхэнд байгаагүй цуст эрин үед бид аж төрж байна. Үүний хариуцлагыг чадваргүй Засгийн газар, мафид эзлэгдсэн төр засаг хүлээх ёстой. Ийм хүчирхийллийн золиос болсон Педро Брионесийн гэр бүлд би болон манай нөхөд эмгэнэл илэрхийлж байна” хэмээн “Иргэний хувьсгалаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Луиса Гонсалес мэдэгдэв. Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо “Нэр дэвшигч Фернандо Вильявисенсиог хөнөөсөн хэрэг шоконд оруулж уур хилэнг хүргэж байна. Түүний эхнэр, охидод эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.
Энэ улсад 8 сарын 20-нд Ерөнхийлөгчийн ба парламентын ээлжит бус сонгууль явагдана. Тус орны парламент 137 суудалтай юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 8 хүн нэр дэвшиж өрсөлдөж байснаас 2 нь 7 хоногийн зайтай дараалж амиа алдлаа.
Эквадорт 7 хоногт 2 улстөрчийг хөнөөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээӨчигдөр 19 цаг 45 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэйӨчигдөр 18 цаг 46 мин
-
Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлааӨчигдөр 15 цаг 20 мин
-
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллааӨчигдөр 11 цаг 24 мин
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 08 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээУржигдар 19 цаг 10 мин
-
Тажикистан: Мэргэ төлөг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэУржигдар 17 цаг 11 мин
-
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарнаУржигдар 16 цаг 04 мин
-
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилааУржигдар 16 цаг 00 мин
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүдУржигдар 10 цаг 26 мин
-
УБ-т 28 градусУржигдар 08 цаг 03 мин
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
УБ-т 22 градус2024-05-15
-
Шойгу огцров93 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ80 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна67 үзсэн
-
УБ-т 28 градус57 үзсэн
-
УБ-т 22 градус54 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
15 градус дулаан0 сэтгэгдэл
-
Шойгу огцров0 сэтгэгдэл