Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Путин: Умард хиймэл дагуул бүтээхэд бид тусална

2023-9-13
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Амар мужийн “Дорнод” сансрын буудал дээр Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уныг хүлээн авчээ. III Кимийг тухайн орны төрийн өндөр албан тушаалтнууд болон дүү Ким Ё Чен нь дагалджээ. 2 орны хэлэлцээр “Союз 2” сансрын пуужингийн цогцолборын техникийн комплексын инженерийн корпусын 1-р давхрын танхимд явагдав. 
Путин “Бид сансрын салбарын хөгжлөөрөө бахархдаг, та бүхэнд ч бас сонирхолтой байна гэж найдна. Чухам ЗХУ буюу манайх л хамгийн түрүүнд Солонгосын Ардын Ардчилсан улсыг тусгаар тогтносон орон гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Оросууд бид тусгаар тогтнолоо олоход тань тусалсан.... Мэдээж бид эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдлын талаар ярилцана” гэж Путин хэллээ. 
Умардын Ким Чен Ун “Сансрын гүрэн Оросын одоо ба ирээдүйг бид өөрсдийн нүдээр харж танилцлаа. Одоо бид сансрын гүрний зүрхэнд онцгой уулзалт хийж байна... Орос орон өнөөдөр аюулгүй байдлаа хамгаалж тусгаар тогтнолын төлөөх ариун тэмцэлд бослоо... Манай улс Путины, мөн танай Засгийн газрын бүхий л шийдвэрийг дэмждэг. Бид цаашид ч харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна.... Тусгаар улсуудын төлөөх империализмын эсрэг тэмцэлд Умард хэзээд Оростой хамт” хэмээн мэдэгдэв. Путин түүнчлэн “Умардын тэргүүн манай пуужингуудыг их сонирхож байгаа. Бид хиймэл дагуул бүтээхэд нь Умардад тусалж сансрын салбарт хамтарна” гэж мэдэгдэв. Өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хэлэлцээрийн дараа нь 2 тэргүүн хоёулхнаа нүүр нүүрээ харан уулзжээ. III Ким Орост дахин хэд хонож зарим хотоор аялахаар болов. Тэрбээр Владивостокийн их сургууль, Алс Дорнодын их сургууль, ШУА-н хэдэн объектоор зочилж Амар мөрөн дээрх Комсомольск хотын байлдааны болон иргэний тээврийн онгоц үйлдвэрлэдэг заводтой танилцахын зэрэгцээ Оросын Номхон далайн флот юу чаддагийг үзэх юм байна.
Энэ уулзалтын талаар Өрнөдийн ХМХ бичихдээ “Оросууд зэр зэвсэг, их бууны сум зэргийг Умардаас авах санаатай байгаа бол Пхеньян харин Оросын атомын шумбагч хөлөг, хиймэл дагуулын технологийг хүсч байна” хэмээжээ. Гэхдээ Орос гүрний цэргийн үйлдвэрүүд өнөөдөр 3 ээлжээр хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа болохоор Умардаас зэр зэвсэг худалдаж авах нь юу л бол. 

#МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    239 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    231 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    29 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх